Order Allow,Deny Deny from all Итали хэв маяг, өнгөлөг загваруудаараа танигдсан FURLA брэнд - Stylee

Итали хэв маяг, өнгөлөг загваруудаараа танигдсан FURLA брэнд

Загвар
09
11сар
21

Орчин үеийн сонгодог загварын өнгөлөг цүнхнүүд болон гоёмсог аксессуаруудаараа танигдсан Италийн Furla брэндийг анх 1927 онд Альдо Фурланетто, Маргарита Фурланетто нар үүсгэн байгуулжээ. WHOLESALE бизнесээс гараагаа эхлүүлсэн уг брэнд нь 1955 онд анхны дэлгүүрээ Италийн Болонья хотод нээж байсан түүхтэй. 1970-аад оноос эхлэн тэдний хүүхдүүд болох Карло, Паоло, Жиованна нар гэр бүлийнхээ компанид орсноор FURLA брэндийн нэрийн цүнх, аксессуарыг гаргаж эхэлсэн байна.

aldo-furlanetto

Харин 1980 оноос хойш зөвхөн Итали төдийгүй Франц, Америк, Япон, Испани, Англи, Герман, Хонг Конг, Хятад зэрэг улсуудад салбаруудаа нээж маш хурдтайгаар бизнесээ өргөжүүлж чадсан. Мөн 2015 онд Италийн загварын нийслэл болох Миланы төв талбайд FURLA Palazzo хэмээх гоёмсог интерьер бүхий нэрийн дэлгүүрээ нээсэн.

1600×900

Брэндийн нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг арьсан эдлэл эзэлдэг ба дээд зэргийн чанартай арьсыг, Италийн уламжлалт аргаар боловсруулан гаргадаг байна. Тиймээс ч 90 гаруй жилийн түүх, өв уламжлалтай уг брэнд нь жинхэнэ Итали чанар, ур хийцийг дэлхийд таниулж яваа билээ.

c522a390f430f248ea43376667c15ca5

Загварын хувьд орчин үеийн, минимал, классик хэв маягийг голчилдог бөгөөд бүтээгдэхүүнүүд нь өнгөлөг, чанартай, өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой байдгаараа онцлогтой.

Одоогоор Furla брэнд нь дэлхийн 100 гаруй оронд 523 нэрийн дэлгүүртэй, нийт 1600 гаруй цэгээр худалдаалагддаг дэлхийн хамгийн хүсэмжит брэндүүдийн нэг болоод байна. Нью Йорк, Хонг Конг, Шанхай, Москва, Токио зэрэг дэлхийн томоохон хотуудад толгой оффисууд нь байрладаг бөгөөд 45 өөр улсын 2200 гаруй ажилчидтайгаар амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.