Цар тахлаас шалтгаалж хойшлогдоод байсан “Токио-2020” Олимпын наадам өнгөрсөн сараас эхлэн амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Олимпын наадам болох бүрд тамирчдын дүр төрх, хувцасны өнгө, загвар, ур хийц, эх орныхоо өв соёлыг хэрхэн дүрслэн илэрлхийлж байгаа нь үзэгчдийн анхаарлын татсаар ирсэн билээ. Энэ удаагийн “Токио 2020” зуны олимпд ч мөн улс орон бүр өөрсдийн уламжлал, өнгө төрхийг шингээсэн онцлогтой хувцаслалтуудаар жигдэрсэн байлаа.
Ингээд хамгийн загварлагт тооцогдож байгаа улсуудын хувцаслалтаас хүргэе.
Америк: Ralph Lauren, Skims
Энэ удаагийн Токиогийн Олимпд Ralph Lauren брэнд Америкийн мөрөөдлийн багийн тамирчдын хувцсыг урлажээ. Тамирчид 7.23-нд болсон Олимпын нээлтэд усан цэргээс сэдэл авсан хөх өнгийн хослол, судалтай богино ханцуйтай цамц, Ralph Lauren-ы маскийг зүүсэн байна. Тамирчдын хувцасны гол онцлог нь RL брэндийн сэрүүцүүлэх технологийг ашигласан явдал бөгөөд уг технологи нь биеийн температурыг автоматаар бууруулдаг учир Япон шиг халуун, чийглэг уур амьсгалд хамгийн тохиромжтой хувцас байв.
Харин тамирчдын дотуур хувцас, унтлагын хувцсыг Америкийн реалити шоуны од Ким Кардашианы SKIMS брэнд ивээн тэтгэжээ. Тэрээр хэлэхдээ “Би Олимпын тамирчны гэр бүлд өссөн, тиймээс ч хүүхэд байхаас минь Олимпын наадам их дотно сэтгэгдэл төрүүлдэг байсан” гэжээ.
Харин тамирчдын дотуур хувцас, унтлагын хувцсыг Америкийн реалити шоуны од Ким Кардашианы SKIMS брэнд ивээн тэтгэжээ. Тэрээр хэлэхдээ “Би Олимпын тамирчны гэр бүлд өссөн, тиймээс ч хүүхэд байхаас минь Олимпын наадам их дотно сэтгэгдэл төрүүлдэг байсан” гэжээ.
Италийн Олимпын баг тамирчид 2012 оноос эхлэн Италийн алдарт Giorgio Armani брэндийн хувцсыг өмсөх болсон. Энэ удаагийн Олимпд мөн Giorgio Armani брэндийн цагаан хослолоор ижилссэн ба түүн дээр байгаа Италийн далбааны өнгөтэй дугуй дүрс нь мандаж буй нарын дүрсэлсэн гэнэ.
Либери : Telfar
Олимп бол брэндүүдийн хувьд дэлхийд өөрсдийгөө таниулах томоохон боломж байдаг. Нью Йоркийн дизайнер Telfar Clemens-ийн аав ээж нь Либери гаралтай хүмүүс бөгөөд Токио-2020 олимпд тэрээр Либерийн тамирчдын хувцсыг урласан юм. Түүний Либерийн үндэсний гүйлтийн багийнханд зориулан хийсэн загварууд нь эрэгтэй эмэгтэй гэж ялгарахгүй “unisex” загвартай гэдгээрээ онцлогтой байлаа.
Англи : Ben Sherman
2004 онд Афины Олимпоор Английн тамирчдын хувцсыг хийж байсан Ben Sherman брэнд нь Английн багийн албан ёсны спонсороор нь ажилласан байна. Тэд Английн уламжлалт загварууд болох Хэрринтон хүрэм, бомбер жакет, цагаан поло цамцаар ижилсжээ.
Франц : Lacoste
Франц тамирчид Lacoste брэндийн уламжлалт загварыг наадмын зохион байгуулагч орон болох Япон маягийн дизайнтай хослуулсан загваруудыг өмсжээ. Уг коллекци нь цагаан поло цамц, хөх цагаан өнгийн өмд болон, Франц улсын далбааг билэгдсэн хөх, цагаан улаан өнгөтэй хүрмүүдээс бүрджээ. Хүрмэний загвараа харин Японы уламжлалт Кимоногоос санаа авч урласан байна. Lacoste брэндийн бүтээлч захирал Louise Trotter хэлэхдээ Франц, Японыг нэгтгэсэн хүчтэй холбоосыг харуулах дизайн зохион бүтээхийг хүссэн гэжээ.
Монгол : Michel Amazonka
Монголын багийн хувьд Олимпын нээлтээр Michel Amazonka брэндийн үндэсний хэв маяг, өв уламжлалыг дүрсэлсэн хөх өнгийн дээл, Монгол цамц, цагаан өмдөөр хосолсон билээ. Түүн дээрээ Монголчуудын хийморь золбоог билэгдэх морь болон үүлэн хээтэй принтийг оруулж өгсөн нь бүр ч гоёмсог харагдуулж байлаа.