Хүн бүрийн дуртай Копенхагены загварын 7 хоног болж, Европын дизайнерууд 2022 оны хавар зуны загваруудаа толилууллаа. Хүрэлцэн ирсэн зочид ч өөр өөрсдийн онцлогийг шингээн Сканди хэв маягаар хувцаслажээ.
Сканди хэв маяг нь ерөнхийдөө Норвеги, Финланд, Швед, Дани зэрэг Скандинавын хойгт байрлах улсуудын амьдралын хэв маяг, философи, сэтгэлгээ, ёс заншил, интерьер дизайн, гоо зүйн мэдрэмжийг багтаасан цогц ойлголт юм. Уг стилийн гол онцлог нь бүх зүйл хоорондоо зохицож байх ёстой гэсэн зарчмыг баримталдагт оршино.
Тэд загварын тренд хөөх гэхээс илүүтэйгээр хувцасны хийц, материалын чанарт түлхүү анхаардаг ба загварын хувьд минимал цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Түүнчлэн Сканди стилийг бүрдүүлэхэд бүдэг цайвар завсрын өнгүүдийг голчлон ашигладаг бөгөөд үүн дээрээ хэт чамин биш даруухан элегант аксессуар сонгож зүүж болно.
Тэгвэл хэт хичээгээгүй хирнээ загвардаг харагдах Сканди стилийг бүрдүүлэхэд танд ямар хувцаснууд хэрэгтэй вэ?
1. Хэлхгэр том пиджак
2. Юун дээр ч зохицох цагаан кет
3. Жижиг цүнх
4. Шулуун жийнс
5. Цагаан сорочкан цамц
6. Сонгодог тренч цув
7. Хавтгай ултай гутал