1. Гялалзсан материал
1920-д онд дэлгэрээд байсан Флаппер стилийн хээнцэр гялалзсан материал нь энэ намрын онцлох трэндийн нэгэн болоод байна. Энэ жилийн намар өвлийн загварын тайзан дээр өнгөлөг, гялалзсан материалаар хийгдсэн урт шулуун өмд, захтай цамц, хүрэм, хэлхгэр загварын даашинз зэрэг тансаг загварууд зонхилж байсан.
Зураг дээрх: Loewe, Connor Ives, Giorgio Armani, Prabal Gurung, Dolce & Gabbana, Carolina Herrera, Erdem, Isabel Marant, Prada, Valentino, Markarian, Givenchy, Alberta Ferretti.
2. Содон өнгө
Энэ жилийн нэгэн өвөрмөц трэнд бол тэр бүр хамт ашиглагдаад байдаггүй содон өнгөнүүдийн хослол юм. Тухайлбал, Jil Sander брэнд нь гич болон лимоны шар өнгүүдийг шинэ коллекцидоо хослуулж ашигласан бол Miu Miu үлээдэг бохины ягаан өнгийг мариголд цэцгийн бор өнгөтэй, Patou харин лавендер цэцгийн ягаан өнгийг зэвэрсэн мэт шаргал өнгөтэй хослуулж шинэлэг дүр төрхийг бүрдүүлжээ.
Зураг дээрх: Jil Sander, Oscar de la Renta, Loewe, Akris, Prada, JW Anderson, Roksanda, JW Anderson, Miu Miu, Alberta Ferretti, Patou, and Tory Burch
3. Ажил хэрэгч хослолууд
Сорочкон цамц, хантааз, пиджак, эсвэл пальтог давхарлаж өмсөх , хоолойтой цамцны гадуур сорочкон цамцтай өмсөх, мөн пиджак өмдний хослол эсвэл пиджак+юбка, пиджак+шортны хослол зэрэг төрөл бүрийн ажил хэрэгч, дэгжин хослолууд нь бүгд энэ намрын “It” трэнд болоод байна. Эдгээр хослолоо өсгийтэй гутал эсвэл пүүзтэй хослуулахгүй потинк, эсвэл зузаан ултай лофер загварын гуталтай өмсөөд үзээрэй. Загварын мэдрэмжтэй нэгэн гэдгийг тань харуулах болно.
Зураг дээрх: Peter Do, The Row, Wales Bonner, Tory Burch, Nehera, Gucci, Valentino, Lemaire, Prada, Giada, Giulvia Heritage, and Brunello Cucinelli.
4. Нэхмэл загварууд
Өвлийн улирал ойртож байгаа тул зузаан нэхмэл хувцаснууд эргээд моданд орж байна. Цар тахлаас шалтгаалж ихэнх цагаа гэртээ өнгөрөөсөн бидний хувьд биед тухтай хувцаслах нь хамгаас чухал санагдах болсон. Тиймээс биеийн хэмжээгээр сунадаг тансаг ноолууран даашинз, юбка, ноосон хослолуудаас сонголтоо хийгээрэй.
Зураг дээрх: Rick Owens, Proenza Schouler, Ulla Johnson, Zanni, Thakoon, Victor Glemaud, Jonathan Simkhai, Gabriela Hearst, Altuzarra, Loro Piana, Fendi, Salvatore Ferragamo, Chloe, and Adam Lippes.
5. Цанын бааз
Цанын бааз дээр өмсдөг өнгө өнгийн хээтэй ноосон цамцнууд энэ жил шүүгээний тань загварлаг нэгэн хэсэг болох нь. Уг загварын өнгөлөг хээтэй ноосон цамцнуудыг Miu Miu, Chanel, Balenciaga, Junya Watanabe зэрэг тансаг загварын брэндүүд бүгд өөрсдийн хувилбараар гаргаж шинэ коллекцидоо оруулжээ.
Зураг дээрх: Rag & Bone (First row), Molly Goddard, Junya Watanabe, MM6, Etro, Balenciaga, Paco Rabanne, Dsquared2, Rentrayage, Chanel, and Vivienne Westwood.
6. Хөвсгөр бас хурц шийдэл
Энэ намар загварын томоохон брэндүүдийн хувьд тод өнгө, өвөрмөц принт бүхий хөвсгөр загварын куртка трэнд болж байна. Тухайлбал, Италийн алдарт Dolce & Gabbana брэнд тод улаан өнгийн ирвэсэн хээтэй загвар гаргасан бол Marni үзмэн ягаан, Roberto Cavalli харин барын судлан хээтэй загвар гаргасан ба Rick Owens, Thom Browne зэрэг томоохон брэндүүд мөн л өөр өөрсдийн онцлогийг харуулсан хурц шийдэлтэй хөвсгөр өвлийн хүрмүүд гаргажээ.
Зураг дээрх: Eckhaus Latta, Chloe, Roberto Cavalli, Tom Ford, Miu Miu, Tod’s, Balenciaga, Ottolinger, Marni, Khaite, Louis Vuitton, Dolce & Gabbana, Rick Owens, and Thom Browne.
8. Зэрлэг принтүүд
Сүүлийн үед дизайнерууд өнгөлөг гэрэлт ирээдүйг зөгнөж тод хурц өнгийн, анхаарал татам загварууд гаргах нь түгээмэл болсон. Thebe Magugu-с эхлээд Simone Rocha, Louis Vuitton-ий дизайнер Nicolas Ghesquière нар намар өвлийн коллекцидоо төсөөллөөс давсан гайхалтай принтүүд оруулж өгчээ. Жишээлбэл, загвар зохион бүтээгч Magugu нууцлаг Мистицизмээс сэдэл авч принтээ гаргасан бол Ghesquière-ийн хувьд Луврийн музейн зургуудаас санаа авчээ. Харин Rocha Барокын үеэс санаа авсан загварууд дээрээ романтик цэцгэн принтүүдийг оруулж өгсөн байна.
Зураг дээрх: Duro Olowu, Colville, Christian Dior, La DoubleJ, Arthur Arbesser, Louis Vuitton, Loewe, Prada, Moschino, Simone Rocha, Stella Jean, Thebe Magugu, and Victoria Beckham.
9. Жижиг хар даашинз
Little black dress буюу жижиг хар даашинз бол хэзээ ч моданаас гардаггүй цөөн загваруудын нэг билээ. Энэ намрын хувьд бие барьсан мини хар даашинз жинхэнэ “It” трэнд болох нь. Fashion East брэндийн таксидо загварын даашинзаас эхлээд Christian Dior хүүхэлдэйн даашинз гэх мэт алдартай брэндүүд бүгд төрөл бүрийн загвартай жижиг хар даашинзуудыг гаргажээ.
Зураг дээрх: JW Anderson, Schiaparelli, Fashion East, Dolce & Gabbana, Christian Dior, Carolina Herrera, Giambattista Valli, Versace, Tom Ford and Eftychia.