“Pandora ME” бол эрч хүчтэй, зоригтой, эрх чөлөөтэй, юугаар ч хязгаарлагдахгүй, жинхэнэ өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл юм. Данийн гоёл чимэглэлийн Пандора брэнд нь зүүж буй хүнийхээ онцлогийг тодотгон, брэндийнхээ үнэ цэнэ, уламжлалыг хамтад нь шингээсэн “Pandora ME” шинэ коллекцио гаргалаа
Энэ удаагийн шинэ коллекцио бүтээхдээ GEN Z шинэ үеийн залуучуудаасаа сэдэл авсан байна. Тэдний өөрсдийгөө хэрхэн илэрхийлж, бусадтай харилцдаг, мөн тэдний сонирхдог загвар, дижитал харилцаа, харагдах байдал, гоёл чимэглэлээрээ хэрхэн бусдаас ялгардаг зэргээс нь санаа авч шинэ загваруудаа урлажээ.
GEN Z үеийнхэн бол өөрсдөдөө их хайртай, өөрсдийгөө сонирхож хувь хүнээ судлах дуртай, заримдаа хэт бардам, нарсисист зан төлөвтэй санагдах ч түүндээ ерөөсөө ч санаа зовдоггүй тийм л өөртөө итгэлтэй, омголон, эрх чөлөөтэй үеийнхэн билээ.
Залуу үеийнхэндээ зориулан шинэ коллекцидоо эможи дүрс, неон, хурц тод өнгүүд, өвөрмөц хэлбэр дүрс бүхий сонирхолтой загваруудыг багтаажээ. Үүнээс гадна шинэ загварын гинжин холбоостой бугуйвч, хүзүүний зүүлт, үгэн бичээс, дугуй, зууван хэлбэртэй, төрөл бүрийн загвар бүхий холбогч аксессуарууд , болон жижиг унжлагуудаас сонирхолдоо нийцүүлэн сонгож, өөрийн илэрхийлэл болсон гоёлоо бүтээж болох юм.
Түүнчлэн Пандора брэнд энэ удаагийн Pandora ME коллекциороо залуу үеийн төлөөлөл, алдартай уран бүтээлчид болох Addison Rae, Charli XCX, Beabadoobee, болон бүжигчин Donté Colley, дуучин Cecilia Cantarano нартай хамтран ажилласан байна. Тэд бүгд өөр өөрсдийн гэсэн ахин давтагдашгүй, өвөрмөц стильтэй залуучууд бөгөөд Pandora ME-р нэгдэж гайхалтай ремикс болсон коллекцийг бүтээж чаджээ.