Сүүлийн хоёр жил бидний амьдралын хэв маяг, хувцаслалтын стиль төдийгүй нүүр будалтын хэв маяг ч нэлээд өөрчлөгдсөн билээ. Тухайлбал, өдөр тутамдаа маск зүүх болсноор нүүр будалтын тренд илүү энгийн, минимал болж хүмүүс арьс арчилгаандаа ихээр анхаарах болсон. Тэгвэл 2021 онд хамгийн их анзаарагдах болсон нүүр будалтын хэв маягаас хуваалцъя.
Муужгай нүд
Хурц төгсгөлтэй контур, классик хэлбэрийн мууран нүдний будалтаас илүү богино төгсгөлтэй, минимал маягаар контурдсан будалт тренд болоод байна.
View this post on Instagram
Урт сормуус
Өдөр тутамдаа маск зүүж байгаа учир бүсгүйчүүд нүдэндээ илүү акцент өгч тодоор будах болсон. Тийм ч учраас энэ жил маш урт, өтгөн сормуус моданд орох нь.
View this post on Instagram
Уруулын будаг эргэж ирлээ
Сүүлийн үед бүсгүйчүүд уруулаа натурал өнгөөр будаж уруул өнгөлөгч, тинт зэргийг түлхүү хэрэглэж байсан бол 2021 онд уруулаа тодоор будах тренд эргэн ирлээ. Ялангуяа намар өвлийн улиралд хүрэн, гүн улаан өнгүүд гайхалтай харагддаг шүү.
View this post on Instagram
Нүдээ хараар хүрээлэх
Одоогоос 10 гаруй жилийн өмнө охид бүсгүйчүүдийн дунд түгээмэл тренд байсан нүдээ хараар хүрээлдэг хурц будалт нь энэ намар эргэн ирээд байна.
View this post on Instagram
График хүрээ
График хүрээтэй будалт загварын тайзыг чимсээр л байна. Саяхан болж өнгөрсөн загварын 7 хоногийн үеэр минимал будалт дээр график хүрээ зурсан будалт их хийсэн байсан. Харин хар бараан гэхээс илүү өнгөлөг пастель өнгүүдийг түлхүү сонгосон харагдсан.
View this post on Instagram
Жинхэнэ арьс
Төгс арьстай хүн гэж байхгүй шүү дээ. Бүгд л их бага янз бүрийн өөтэй. Тэгвэл энэ жил өө сэвийг нь хэтэрхий их дарсан , шаазан шиг төгс арьс бус Франц бүсгүйчүүд шиг бага зэрэг үрчлээ, нөсөө толбо, өөтэй арьсаараа гангарах нь тренд болж байна.
View this post on Instagram
Байгалиараа хөмсөг
Сүүлийн хэдэн жил өтгөн, үсэрхэг хөмсөг хит болж байсан бол одоо хөмсгөө будалгүй байгалиар нь орхих цаг иржээ. Хөмсөгөө тод будахгүйгээр зориулалтын гелээр бага зэрэг дээшээ босгоход л хангалттай.
View this post on Instagram