Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

STYLEE.MN хувцас загвар, стиль бүрдүүлэлт, бүтээлч санаа хаанаас төрдөг гэх мэт сонирхолтой сэдвүүдээр өөр өөрсдийн гэсэн ертөнцтэй, өөрийнх нь илэрхийлэл болсон өвөрмөц хэв маяг, стильтэй, их хотын бүтээлч залуучуудтай ярилцлаа.

Photographer: USUKBAYÉR

MIAOU clothing брэндийн үүсгэн байгуулагч, стилист: Тэргэл

Өөрийнхөө стилийг тодорхойлбол? 

Эхлээд өөрийгөө мэдрэх бас олох хэрэгтэй болов уу. Юу өмсвөл би илүү өөртөө итгэлтэй мөн тухтай байх вэ гэх мэт. Ингэснээр өөрийгөө таньж мэдэн өөрийн гэсэн дүр төрхийг бүтээж байна гэж ойлгодог. Миний хувьд классик , винтеж стильд дуртай бас аль болох минимал хувцаслах дуртай учраас 1920-1970 оны хувцаслалтаас санаа аван минимал стилиэр хувцасладаг. Мөн хүзүүний алчуур зүүх дуртай. Хүзүү болон гартаа алчуур зүүх нь ямар ч хувцсанд чимэг болж өгдөг.

Өдрийнхөө хувцаслалтыг хэрхэн сонгодог вэ?

Өдөр тутамдаа аль болох биед эвтэйхэн тухтай хирнээ ажил хэрэгч эмэгтэйлэг хувцаслах дуртай. Тухайн өдрийн байдал , сэтгэл санаанаас хамааран хувцсаа сонгож өмсдөг. Жишээ нь бүүдгэр өдөрт дургүй болохоор аль болох завсрын цайвар өнгийн хувцас сонгож өмсөх гэх мэтээр сонгодог. Хувцасны өнгө сэтгэл зүйд нөлөөлдөг гэж боддог.

“УрангооИдэр” брэндийн үүсгэн байгуулагч: Урангоо

Өөрийнхөө стилийг тодорхойлбол? 

Үндсэн өөрийн гэсэн стиль дээрээ бусад стилийг туслах болгон хослуулан өмсдөг. Ер нь ямар нэгэн стильд баригддаггүй, сонсдог хөгжим, сонирхдог уран зураг, амьдралын хэв маяг гэх мэт олон зүйл нийлж байж өөрийн гэсэн хэв маягийг маань бий болгодог.

Өдөр тутмын хувцаслалтаа хэрхэн сонгодог вэ?

Миний хувцаснууд хоорондоо бүгд зохицдог болохоор алийг нь ч өмсөөд гарсан тухайн өдрийн mood-ийг эвддэггүй. Өөрийн биед зохидог , тухтай байнга өмсөж чадах хувцаснуудаа ахин дахин хийгээд өмсдөг. Надад ер нь нэг хэлбэрийн өмд хэдэн хэлбэрийн цамцнууд л байдаг. Үүнийгээ шинэ загварууд гарахаар баяжуулаад сонирхолтой болгоод өмсдөг.

Зурагчин, Тойрог трифт шопын үүсгэн байгуулагч: Агнууш

Өөрийнхөө стилийг тодорхойлбол?

Тренд дагах гэхээс илүү би өнөөдөр юу мэдэрч байна түүнийгээ тухайн өдрийн хувцаслалтаараа илэрхийлж, характер гаргах сонирхолтой. Өөрийнхөөрөө байх чухал нэгэн хэрэгсэл нь хувцаслалт юм байна гэдгийг Тойрог трифт дэлгүүрээ нээгээд, олон төрлийн хувцас өмсөж үзээд мэдэрсэн. Зурагчин хүн болохоор өмнө нь кет, фудболк, жийнс гэх мэт энгийн хувцасладаг байсан. Харин сүүлд дэлгүүрээ нээснээр загвар, стиль бүрдүүлэлт, хувцаслалт зэрэг нь урлагийн нэг хэлбэр юм байна гэж ойлгож хүлээж авах болсон.

Та бусдаас их өвөрмөц хувцаслаж, нүдэнд тусахуйц тод будалт хийх юм. Ийм дүр төрх бүрдүүлэхэд зориг их шаарддаг уу?

Хэнээс ч үл хамаарч амьдралдаа сонголтуудыг хийж ирсэн болохоор хэн юу гэх нь үнэхээр хамаагүй санагддаг. Тухайн үед өөрийгөө тэгэж мэдэрсэн минь л үнэн. Бусдын харж буй үнэн ч тэр зөвхөн тэдний л үнэн, хэзээ ч минийх байгаагүй. Зориг их шаарддаг харагдаж байгаа нь таны хувьд л зориг шаардсан харагдаж байгаа учраас зоригтой санагдаж байгаа. Миний хувьд энэ нүүр будалт, хувцаслалт “зориг”-той ямар ч холбоогүй.

Өдрийнхөө хувцаслалтыг хэрхэн сонгодог вэ?

Тухайн үеийн мэдрэмжээсээ хамаарч сонгодог бас хөгжим надад их нөлөөлдөг. Сүүлийн үед Manson их сонсож байгаа. Гадаад төрх дотоод ертөнц 2 өөр характертай байж болох тухай тэр хүнээс олж нээсэн. Ер нь туршилт маягаар ганц удаагийн look-үүд үе үе хийдэг. Нийгэмд туршилт хийх бас их сонирхолтой санагддаг.

Geru.mn-ий бүтээлч захирал: Идэр

Өдрийнхөө хувцаслалтыг хэрхэн сонгодог вэ?

Эхлээд цаг агаараа харна. Бас ихэнх маань хувцас бараан өнгөтэй болохоор чимэг болгох үүднээс тод өнгийн оймс, цаг зэргийн зүүж, аксессуаруудаараа өнгө нэмдэг. Хувцаслалт ер нь бусдаас ялгарах нэгэн төрлийн хэрэгсэл юм шиг санагддаг.

Хувцаслахдаа ихэвчлэн хаанаас санаа авдаг вэ?

J.Cole, Kendrick Lamar зэрэг репперүүд болон скейтэрүүдээс ихэвчлэн санаа авдаг. Одоо өмссөн байгаа сул өмд, кетээ скейтэрүүдийн хувцаслалтаас санаа авч өмссөн. Биед эвтэйхэн, сул чөлөөтэй хувцсанд дуртай.

Хувцас загвар зохион бүтээгч, зураач Баатардорж

Өдрийнхөө хувцаслалтыг хэрхэн сонгодог вэ?

Тухайн үеийн mood-нээсээ, хаашаа явахаасаа шалтгаалаад өдрийнхөө хувцаслалтыг сонгодог. Бас хэзээ ч биеийн тамирын хувцас өмсдөггүй.

Хувцаслахдаа ихэвчлэн хаанаас санаа авдаг вэ?

Юмны texture буюу гадаргуугаас, ялангуяа байгалийн гадаргуугаас их санаа авдаг. Жишээлбэл, барилгын чулуун хана, 00-ын плитаны хээ, асгараад хатчихсан цемент ч юм уу тиймэрхүү зүйлсээс шинэ санаа авдаг. Түүнчлэн сүүлийн үед хэтэрхий түгээмэл болж буй трендээр хувцаслах дургүй. Харин тухайн трендийг хувцасны жижиг деталиар ашигладаг. Олон төрлийн материалууд хольж өмсөх дуртай. Тухайлбал, савхин өмд дээр нэхмэл цамц, торон материал дээр нэхмэл хувцас өмсөх гэх мэт. Бас хоорондоо тохирохгүй байх гэсэн хувцаснуудаар mix-match хийх дуртай .

Хийж байгаа ажлууд нь дандаа загвартай холбоотой юм байна. Хувцас загварыг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

Миний хувьд 2015 оноос хойш зураачаар сурч эхэлсэн. Үүнээс хойш загварт дурлаж эхлээд 2019 онд загварын сэтгүүлд ажиллах болсноор бүр ч их сонирхолтой болсон. Үүнээс хойш дандаа загварын салбарт ажиллаж байгаа. Цаашид ч knitwear, textile design чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа.

Дижитал артист: Анар

Өөрийнхөө стилийг тодорхойлбол?

Энгийн байдлаар хувцасладаг ч өөрийн гэсэн нэмэлт деталийг дандаа оруулж өгдөг. Жишээ нь хувцсан дээрээ зурах, урах, нэмж пятно оруулах гэх мэт. Ихэвчлэн гутал дээрээ зураг зурдаг. Мөн сонин санагдаж магадгүй ч гутлынхаа гадаргууг цэвэрлэхдээ зөвхөн нэг талыг нь цэвэрлэдэг. Түүнчлэн олон хувцас давхарлаж өмсөх дуртай учир өдөр тутмын хувцаслалтаа бараг рандомоор сонгочихдог. Нэг удаа намайг гудамжаар алхаж байхад хэсэг хүмүүс өөрийгөө загварын тайзан дээр алхаж байгаа гэж боддог юм байхдаа гэж хэлэхийг сонсоод инээд хүрч байлаа. Яг үнэндээ би зүгээр л шүүгээндээ байсан хамгийн ойр харагдсан хувцаснуудаа давхарлаад л өмссөн байгаа нь шүү дээ.

Юунаас шинэ санаа, сэдэл авдаг вэ?

Амьдарч буй орчин, эргэн тойрон, байгалийн бүтэц, хотын замбараагүй байдлаас санаа авдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд хэт замбараагүй байдал нь сонирхолтой өнгө төрхийг бүрдүүлдэг юм шиг санагддаг. Үүн дээр нэгэн жигд тоос тортог болсон нь тэр бүгдийг нэгтгэн нэгэн цогц санамсаргүй бүрдэл болгосон мэт санагддаг юм.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК