1. Squid Game тоглох уу?
Энэ жилийн Хэллоуины шилдэг дүр хувиргалт бол яах аргагүй Netflix-ийг байлдан дагуулсан “SQUID GAME” цувралын дүрүүд байх болно. Өмнөд Солонгосоос гаралтай уг цувралыг дэлхий даяар нийт 111 сая үзэгч үзэж Netflix-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй цуврал болж чаджээ. Тоглоомд оролцогчдын биеийн тамирын ногоон хослол, хүмүүсээр зугаацаж таашаал авагч, амьтны баг зүүсэн VIP-ынхан, хар талст бүхий багтай, нууцлаг Front Man, Улаан гэрэл, Ногоон гэрэл тоглоомын гол дүр, Солонгос сурах бичиг дээрх охин Ён-Хи гэх мэт хувцаслалтын cанаа авах сонирхолтой дүрүүд олон байсан.
2. “101 гөлөг”-ийн Круэлла
Бидний “101 гөлөг” нэрээр нь сайн мэдэх “101 Dalmatians” хүүхэлдэйн киноны гол дүр Круэллагийн талаарх кино энэ онд шинээр гарсан билээ. Кинонд түүний хэрхэн хорон санаатан болсон түүхийг өгүүлэх ба хувцаслалтууд нь нүд унагам хурц шийдэлтэй, өвөрмөц загвартай байсан. Түүний хар, цагаан, улаан өнгүүдээр дагнасан гайхалтай хувцаслалтуудаас санаа аваарай.
3. Бритнийг чөлөөл
Дуучин Бритни Спирс сүүлийн 13 жилийн турш өөрийн төрсөн аав болох Жеймс Спирсээс бүх зүйлээрээ хараат, ямар ч эрх чөлөөгүй амьдарч байсан нь саяхан ил болсон. Тэрээр энэ хугацаанд хэрхэн амьдарч байсан болон эрх чөлөөгөө эргэн олохын тулд аавыгаа шүүхэд өгсөн талаарх Britney vs. Spears нэртэй Netflix-ийн баримтат кино хүртэл гарсан. Тиймээс энэ Хэллоувины бас нэгэн сонирхолтой дүр хувиргалт бол Бритнигийн хамгийн алдартай, домогт лүүкүүд байх юм.
4. Burton өмссөн Берни
2021 оны шилдэг “мийм”-ний эзэн бол Вермонт мужийн сенатч Берни Сандерс байлаа. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Жөү Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслол дээр “Burton” брэндийн куртка, бор хээтэй эгдүүтэй ч гэмээр нэхмэл бээлий өмссөн нь олны хараанд өртөж, түүнийг шоглосон мянга мянган мийм хийхэд хүргэсэн байна. Энэ хувцаслалт нь 2021 онд хүмүүст хамгийн их танигдсан лүүк болсон төдийгүй цайвар бор өнгийн куртка, бор хээтэй нэхмэл бээлий өмсөөд л Хэллоуинаар Burton өмссөн Берни болж болох нь.
5. Bennifer эргэж ирлээ
Холливудын алдартай эксүүд болох Женнифер Лопез, Бен Аффлек нар энэ онд эргэн нийлж фенүүддээ сюрприз барьсан билээ. Хэллоуины баярт хосоороо явахаар шийдсэн бол Bennifer-ийн Мет-Гала дээрх лүүкээс нь санаа авч , ковбой маягийн дүр төрх бүрдүүлээрэй.
6. XOXO, Gossip Girl
Манхаттаны элит өсвөр насныхны тухай өгүүлэх “Gossip Girl” цуврал энэ онд ахин шинэчлэгдэж гарсан. Уг цувралын гол дүрүүд болох Chuck, Serena, Blair, Dan нарын загварлаг хувцаслалтаас эсвэл сургуулийнх нь дэгжин формоос санаа авч хувцаслаж болох юм.
7. 2000 оныг эргэн дурсахуй … (Sex and the City)
Гарсан цагаасаа хойш бүсгүйчүүдийг байлдан дагуулсаар ирсэн “Sex and the City” цувралыг мэдэхгүй хүн ховор байх аа. 4 найз бүсгүйчүүдийн их хотын зугаатай амьдралыг харуулсан цувралын 3 дахь кино нь одоо хийгдэж байгаа юм. Энэ Хэллоуинаар 2000-аад оныг эргэн дурсаж SATC-ын дүрүүдээс сонгож хувцаслаад үзээрэй. Харин таны дуртай дүр хэн бэ? Эмэгтэйлэг, ялдам Charlotte уу, секси босс эмэгтэй Samantha юу, шулуухан зантай, ажил хэрэгч Miranda юу эсвэл гол дүрийн драматик зохиолч эмэгтэй Carrie юу?
8. Friends Reunion
Бидний хамгийн хайртай цувралуудын нэг болох “Friends” 25 жилийнхээ ойгоор эргэн цуглаж Реюньоноо хийсэн. Үүнийгээ “The One Where They Get Back Together” буюу “Бид эргэн цугласан нь” хэмээн нэрлэжээ. Уг цугларалтад бидний хайртай жүжигчид болох Jennifer Aniston, Matthew Perry, Courteney Cox, Lisa Kudrow, Matt LeBlanc, David Schwimmer нар уулзаж 25 жилийн өмнө цуврал хийгдэж байх үед болж байсан явдлуудаасаа дурсан хуваалцаж, сэтгэлийнхээ үгсийг солилцож буй нь сэтгэл хөдөлгөм байсан. Тэдний хэзээ ч хуучрахгүй домогт лүүкүүд нь Хэллоуины гайхалтай хувцаслалтын санаанууд байх болно.
9. “Kim in BLACK”
Энэ жил хүмүүсийг хамгийн их гайхшруулсан, мөн хөгжилтэй миймд өртсөн хувцаслалтын нэг бол яах аргагүй Ким Кардашьяны Мет Гала дээрх дүр төрх байлаа. Тэрээр Balenciaga брэндийн толгойноос хөл хүртэл битүү хар бодиг өмссөн бөгөөд нүүрээ хүртэл битүүлсэн байсан учир Кимийг гэж танихад ч бэрх харагдсан. Хэрэв та гэнэт Хэллоуин тэмдэглэхээр шийдсэн бол үүнээс илүү амархан дүр хувиргалт гэж юу байх билээ.