Patrizia Pepe брэндийг 1993 онд Патриция Бамби болон Клаудио Орреа нар Италийн Флоренц хотод анх үүсгэн байгуулжээ. Патриция Бамби нь брэндийн загвар стилийг тодорхойлогч, бүтээлч захирал бөгөөд Клаудио Орреа нь бизнесийн ерөнхий менежментийг хариуцдаг брэндийн ерөнхийлөгч юм.
“Tessilform” хэмээх даавууны үйлдвэрээс гараагаа эхлүүлсэн бизнес нь өдгөө бидний мэдэх “Patrizia Pepe” нэртэй алдартай загварын брэнд болж хөгжсөн түүхтэй. Уг брэнд нь орчин үеийн их хотын залуус болон загварлаг, мэдрэмжтэй бүсгүйчүүдэд зориулсан өдөр тутмын минимал, дэгжин загваруудыг гаргадаг. Түүнчлэн хувцас, аксессуарынхаа деталь хэсгүүд дээрээ төвлөрч, акцент өгдгөөрөө онцлогтой.
Тэдний бусдаас ялгардаг бас нэгэн элемент бол 2012 онд гаргасан ялааны дүрс бүхий өвөрмөц лого нь юм. Орчин үеийн загвартай, график ашиглан урласан шавжны дүрстэй энэхүү лого нь бардам зан, хөнгөн шингэн байдлыг илэрхийлдэг гэнэ.
Өдгөө уг брэнд нь Итали, Франц, Канад, Арабын Нэгдсэн Эмират улс, Польш зэрэг улсуудад салбаруудтай ба эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн загварлаг хувцас, аксессуаруудыг үйлдвэрлэн гаргадаг Италийн алдартай брэндүүдийн нэг болжээ.