Догдлол дагуулсан шинэ он тун удахгүй гарах нь ээ. Улиран өнгөрч буй 2021 оны хувьд ерөнхийдөө хөл хорионы үеэс энгийн байдал руу шилжих гэж хичээсэн шилжилтийн үе байсан гэж хэлж болно. Харин алдартнуудын хувьд 2021 он жинхэнэ хайрын жил байлаа. Олон шинэ хосууд төрснөөс гадна алдартай жүжигчид, дуучид, загвар өмсөгчид үрийн зулай үнэрлэсэн онцгой жил болон өнгөрч байна.
Холливудын шинэхэн, халуухан хосуудын нэг бол яах аргагүй жүжигчин Zoë Kravitz , Channing Tatum нар юм. Тэдний чөлөөт маягийн COOL стиль, болон улаан хивсний халуухан хувцаслалт нь яах аргагүй олны нүдэнд өртөж харц булааж байсан.
Харин 2000 оны эхээр болзож байсан Холливудын алдарт хос болох Bennifer эргэн нэгдсэн нь бас нэгэн онцгой явдал байлаа.
Мөн улаан хивсэн дээрх хамгийн загварлаг хосуудын нэг болох жүжигчин Megan Fox, реппер Machine Gun Kelly болон дуучин Justin Bieber , загвар өмсөгч Hailey Bieber нар гайхалтай хосолсон дэгжин хувцаслалтаараа олны нүдийг хужирлаж байсан. Түүнчлэн саяхан хүүхэдтэй болох гэж буйгаа зарласан дуучин Rihanna, реппер A$AP Rocky нар мөн уг жагсаалтанд зүй ёсоор багтаж байна.
Ингээд 2021 оны хамгийн загварлаг хувцасладаг хосоор шалгарсан алдартнуудтай танилцана уу.