Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Шинэ он гарсны дараа хүн бүр л өмнөх жилээсээ илүү байхыг хүсэж тодорхой хэмжээний зорилтуудыг өөрсдөдөө тавьдаг. Тэгвэл “Scranton” их сургуулийн хийсэн судалгаагаар хүмүүсийн 23% нь илүү эрүүл амьдралын хэв маягтай болохыг хүсдэг бол, 21% нь илүү аз жаргалтай болохыг зорьдог байна. Үүний дараагаар 20% нь жингээ хасах, 7% дасгал хийх, 5% тамхинаас гарах, 2% алкохолын хэрэглээгээ багасгах зэрэг зорилтуудыг тавьдаг байна. Түүнчлэн ажил мэргэжил, карьерын зорилгодоо хүрэхийг 16% нь эрмэлздэг бол 11% дотнын хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахыг хүсдэг байна. Харамсалтай нь эдгээр хүмүүсийн зөвхөн 8% нь л шинэ онд тавьсан зорилтуудаа биелүүлдэг гэнэ шүү. Тэгвэл алдартнууд шинэ ондоо ямар ямар зорилт тавьсныг сонирхъё.

1. Дуучин Алиша Кийз: Өөрийнхөө үнэ цэнийг мэдэх

Миний мэдэж авсан бие болон сэтгэл санаагаараа эрүүл байх хамгийн том нууцуудын нэг бол аливаа зүйлийг хийхээсээ өмнө “Энэ надад ямар хэрэгтэй вэ?” гэдгийг өөрөөсөө асуух. Олон жилийн турш энэ асуултыг асуухдаа гэмшдэг байсан. Саяхнаас л өөрийгөө нэг тавих бол огтхон ч хувиа бодсон хэрэг биш гэдгийг ойлгосон. Миний үнэ цэнэтэй цагаа зориулж хийх энэ зүйл надад сайнаар нөлөөлөх үү? Сэтгэл ханамж өгөх үү? гэдгийг бодолцох нь ердөө ч буруу зүйл биш юм. Хэрвээ хариулт нь үгүй бол тухайн зүйлийг хийх шаардлагагүй.

2. Загвар өмсөгч Эшли Грэхэм: Сайн ажиллах гэхдээ илүү сайн унтах

Хэрвээ сайн унтаж чадахгүй бол би тийм ч сайхан ааштай хүн биш. Сайн унтаж амарж байж сайн ээж бас эхнэр байж чаддаг. Харин унтахдаа хэд хэдэн зүйлсийг анхаардаг. Юуны түрүүнд утсаа оролдохгүйн тулд угаалгын өрөөндөө утсаа орхидог болсон. Харин оронд нь нөхөртэйгөө хамт дуртай номоо татаж уншдаг. Өглөө хүүхэд маань намайг уйлж сэрээхгүй бол Амазоноос хямд захиалсан цагны сэрүүлгээрээ сэрдэг. Бас өмнө нь би нүцгэн унтдаг байсан харин хүүхэдтэй болсныхоо дараа арай даруухан болж биед эвтэйхэн том фудболк өмсөж унтдаг болсон. Түүнчлэн бөх нойрсох нь надад маш чухал учраас агаар цэвэршүүлэгч, унталгын дуут машин, нүдний хаалт зэргийг хэрэглэдэг.

3. Жүжигчин Женнифер Энистон: Юу харж, юуг сонсохдоо анхаарах

Өдөр тутамд ямар мэдээлэл авахаа хянахад их хэцүү л дээ. Өнгөрсөн жил миний хувьд цар тахлын талаарх мэдээ болон Фаучи эмчийн яриаг чих тавин сонсдог байсан. Гэвч хэсэг хугацааны дараа үнэхээр мэдээ мэдээлэл, сошиал ертөнцөөс холдмоор санагдсан. Энэ бүхэн надад маш хор хөнөөлтэй нь мэдрэгдсэн. Мэдээж сошиал медиа анх гарч ирэхдээ хүмүүсийг нэгтгэх, харилцаа холбоо сэргээх гэж бүтээгдсэн байх. Энэ нь сайхан хэрэг ч бас сөрөг талтай. Хүмүүс зүгээр л компьютерын ард суучхаад бие бие рүүгээ сэтгэл зүйн дайралт хийгээд байж байдаг болсон нь надад үнэхээр хүндээр тусдаг. Тэр их сөрөг мэдрэмж, уур хилэнгээс айдаг. Тиймээс энэ бүхнээс өөрийгөө хол байлгах нь их чухал. Өглөө нохойнуудаа салхилуулаад, дуртай кофегоо уусны дараа 20 минут бясалгал хийж, тэмдэглэлээ хөтөлдөг. Ялангуяа хөл хорионы үед энэ дадал маань сэтгэл түгшилтийг бууруулахад их тусалж байсан.

4. “Амьдралыг өөрчлөх эмх цэгц” номын зохиолч, зөвлөгч Мари Кондо: Замбараагүй байдлыг баяртайгаар хүлээн зөвшөөрөх

Эмх цэгцтэй байх нь хүмүүсийг хүсэж буй амьдралын хэв маяг руугаа очиход нь маргаангүй тусалдаг. Гэхдээ би яг одоо гэр бүлийн доторх эмх замбараагүй байдлын талаар ярьж байгаа юм шүү. Заримдаа амьдрал хэцүү, хэтэрхий завгүй өнгөрч буй мэт санагддаг. Жишээ нь хэрвээ хүүхэд маань шөнөжингөө уйлаад унтахгүй, намайг ч унтуулахгүй байж байгаад арай хийж унтлаа гэж бодъё. Төд удалгүй орондоо баагаад эргээд сэрчихлээ. Энэ үед үнэхээр цөхөрмөөр санагддаг ч нөхөр маань үүнийг маш хөгжилтэйгөөр хүлээж авдаг. Иймэрхүү нөхцөл байдлыг хөнгөнөөр хүлээж авч сурах нь их чухал юм билээ. Хүүхдүүдээс болж гэр маань замбараагүй хөл толгой нь олдохоо байх үе бишгүй тохиолддог. Инээдтэй биш байна гэж үү? Мари Кондогийн гэр нь замбараагүй байдаг гээд боддоо.

5. “Лам шиг сэтгэ” номын зохиолч Жей Шетти: Монотаск хийх

Лам байхдаа миний хамгийн сайн сурсан зүйл бол нэг зүйлд л төвлөрөх. Бид олон зүйлийг зэрэг хийх гэж хичээгээгүй үедээ маш сайн төвлөрч илүү бүтээлч бас үр ашигтай байж чаддаг. Судалгаагаар дэлхийн хүн амын зөвхөн 2% л олон зүйлийг давхар хийх чадвартай байдаг бол ихэнх хүмүүс өөрсдийгөө тэр 2%-д багтана гэж эндүүрдэг. Яг үнэндээ бидний дийлэнх хэсэг нөгөө 98%-д ордог. Олон зүйлсийг зэрэг амжуулах гэж оролдох нь бидний бүтээмж, үр нөлөө, үр ашгийг бууруулдаг. Монотаск буюу нэг л зүйлийг хийх гэдэг нь амьдралдаа ганцхан зүйл хий гэсэн үг биш юм. Тухайлбал, би бичлэг бас подкаст хийдэг, ном бичдэг, мөн энэ ярилцлагыг чамтай хийж байна шүү дээ. Ийм олон зүйлийг амжуулж байгаа ч аль нэгийг нь хийж байх үедээ зөвхөн түүндээ л төвлөрнө гэсэн үг юм. Монотаск хийж байхдаа илүү ихийг олж хардаг. Хүмүүстэй илүү дотносож, гүн гүнзгий холбоо тогтоодог. Мөн завгүй гүйж байхдаа бидний хэзээ ч авах боломжгүй мэдрэмж болох амар тайван байх, аливааг илүү тунгалаг нүдээр харах боломж гарч ирдэг.

6. Жүжигчин, продюсер Минди Кейлинг: Бодлоо бодит болгох

Яг 2 өдрийн өмнө зорилгын самбараа хийсэн учир энэ сэдвээр ярихад их амар байна. Би одоо 42 настай. Тиймээс зорилгын самбар гаргах нь хүүхэд байхад хийсэн шиг хялбар байсангүй. Би хошин шогийн салбарт ажилладаг хүн л дээ. Өдөржингөө хэн нэгнийг дооглож, тоглоом шоглоом хийдэг хүмүүсийн дунд байдаг учир өөрийгөө дүгнэж цэгнэн, шинжих нь нэг бодлын хэцүү санагддаг. Би 2 жилийн өмнө хүслийн жагсаалтынхаа зургийг багтаасан самбар бас хийж байсан юм. Гэвч 8 сарын дараа гэхэд аль нь ч биелээгүй байсан учир урам хугараад хаалганыхаа ард байсан самбараа буулгачихсан. Харин жилийн төгсгөлд 3 том хүсэл маань биелснийг анзаарсан. Үүнийг хараад зорилгын самбар үнэхээр үр дүнтэй болохыг мэдсэн шүү. Энэ жил харин тэвчээртэй байж самбараа буулгалгүй зорилгоо биелүүлэхийг хичээнэ.

7. Жүжигчин Ивон Оржи: Пауз дарах

Миний 2021 онд үлдээж байгаа зүйл бол “hustle” хийж хэтэрхий их ажиллах. Би энэ жил өөртөө хангалттай амрах цаг хугацаа өгөхийг хүсэж байна. Өнгөрсөн жил олон төсөл дээр ажиллаж маш завгүй байсандаа талархаж байгаа ч би ямар ч зогсолтгүй ажилласан. Өөрийн номоо бичсэнээс гадна “Insecure and Vacation Friends” цувралын сүүлийн ангиудад тоглож дуусгасан. Энэ үед ваннд хэвтэх нь надад үнэхээр тусалж байсан шүү. Яг одоо бол надад өөрийгөө цэнэглэх, эргэн тэнхрэх цаг хугацаа хэрэгтэй байгаа. Тэгж байж илүү амар амгалан, аз жаргалтай, эрч хүчтэй байж чадна шүү дээ.

Холбоотой мэдээ

Read more

Loreal-ын шинэ нүүр царай Kendall Jenner

Loreal-ын шинэ нүүр царай Kendall JennerМодель, ТВ-ийн од Kendall Jenner гоо сайхны ертөнцийн хамгийн хүчтэй тоглогч болох Loreal-той 11 сая ам долларын гэрээ хийсэн билээ. Нийтлэлийг унших
Read more

Хамгийн сонирхолтой 9 загварын баримтат кино

7 Days Out (2018) “Chanel” загварын ордны доторх ертөнцийг тольдохыг хүсвэл Netflix-ийн “7 Days Out” баримтат киног үзээрэй. Домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд уг Нийтлэлийг унших
Read more

2023 оны гоо сайхны томоохон 7 тренд

Y2K мода үргэлжилсээр 2000-аад оноос эргэн ирсэн гялалзсан, фүтүристик будалтууд 2023 оны будалтын чиг хандлагыг тодорхойлох болно. Металлик, холографик, зөөлөн пастель өнгөнүүд гоо сайхны ертөнцөд Нийтлэлийг унших
Read more

Хүндэтгэл хүлээх эрхтэй алдартнуудын гаргасан гоо сайхны 5 брэнд

Ар араасаа хөврөх алдартнуудын шинэ гаргасан брэндийн мэдээ мэдээлэл улиг болсоор байгаа ч тэдэн дундаас ялгарч гарсан хэд хэдэн брэндүүд бий. Өмнө нь алдартнууд бүгд Нийтлэлийг унших
Read more

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ач охин Цагаан ордонд хуримаа хийлээ

Өнгөрсөн хагасайнд буюу 11 сарын 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены том ач охин Наоми Байден найз залуу Питер Нилтэйгээ Цагаан ордонд хуримаа хийлээ. Хуриманд Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК