2022 оны “Питти Уомо” дээрх шилдэг дүр төрхүүд

Загвар
14
1сар
22

Жил бүрийн 1 болон 6 саруудад Италийн үзэсгэлэнт Флоренц хот нь жинхэнэ “Эрчүүдийн загварын хот” болдог заншилтай. Учир нь 70-аад жилийн түүхтэй “Питти Уомо” хэмээх алдартай загварын арга хэмжээ нь яг энэ үеэр жилдээ хоёр удаа болж өнгөрдөг. Эрэгтэй хувцас загварын брэндүүд, бизнес эрхлэгчдийн хувьд ижил төрлийн бизнес эрхэлдэг, нэгдсэн сонирхолтой хүмүүстэй уулзаж танилцах, брэндээ таниулах, хамтрах, холбоо харилцаагаа тэлэх боломжтой хамгийн чухал худалдааны арга хэмжээний нэг юм. Мөн эрэгтэй загварын шоунууд болдог ба эндээс л эрэгтэй загварын чиг хандлага, стиль, хувцаслалт хаашаа чиглэж, хэрхэн өөрчлөгдөж буйг харж болно.

Питти Уомо арга хэмжээ нь 1982 оноос хойш “Fortezza da Basso” хэмээх түүхийн дурсгалт газар жил бүр зохион байгуулагдаж байгаа билээ. 2022 оны хувьд уг арга хэмжээ нь энэ 7 хоногт болж өнгөрч байгаа бөгөөд Ann Demeulemeester-с эхлээд олон брэндүүд ирэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас ирж оролцож чадаагүй байна.

Энэ жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн залуусын дэгжин хувцаслалтаас хүргэе.