Загварын мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар энэ хаврын хамгийн онцлох трендүүдийн нэг бол нүдний чимэг болсон тод өнгийн цүнхнүүд юм. Bottega Veneta, Jacquemus, Loewe зэрэг дэлхийн алдартай томоохон брэндүүд бүгд л урин цагийг угтаж өөрсдийн өнгө аясыг шингээсэн, өвөрмөц хэлбэр дүрс бүхий өнгөлөг цүнхний коллекциудаа гаргасаар байна.
Маргад ногоон өнгөнөөс эхлээд неон шаргал, ногоон, барби ягаан, гал улаан, цоглог улбар шар өнгө гэх мэт гоёмсог тод өнгийн цүнхнүүд нь ямар ч хувцаслалтыг илүү сонирхолтой, анхаарал татам харагдуулж чадна. Хэрвээ та загварын хорхойтон бол энэ хавар хайртай хувцасны шүүгээндээ шинэ загварын тод өнгийн цүнхийг заавал нэмээрэй.