Өнгөрсөн хугацаанд цар тахал, хөл хорио, маск гээд л нүүр будалтыг мартах дөхсөн үе бидэнд бий. Гэвч түрүү жилээс нүүр будалтын сонирхолтой, цоо шинэ трендүүд маш хүчтэйгээр гарч ирсэн. 2021 оны хувьд арьс арчилгаан дээр илүү анхаарал хандуулж, бараг л будаагүй мэт натурал төрх дээрээ тод өнгийн нүдний будалт эсвэл уруулын будгаар акцент өгсөн өнгөлөг будалтууд тренд болж байсан. Харин энэ жил ямар шинэ төрлийн будалтууд чиг хандлагыг тодорхойлж байгаа бол?
View this post on Instagram
Гялалзсан бас металлик нүдний будалт
Euphoria эффект үргэлжилсээр… “Euphoria” цувралын гол дүрүүдийн будалт болох тод цэнхэр, ягаан, үзмэн ягаан өнгийн гялалзсан шигтгээтэй будалтууд эсвэл металлик өнгийн гялгар нүдний будалтууд энэ жил тренд болоод байна. Харц булаам, хурц шийдэлтэй будалтыг та туршаад үзээрэй. Гялалз гялалз бас ахин гялалз.
View this post on Instagram
Кремдээгүй мэт арьс
Сүүлийн үед тренд болоод байгаа нүүрний кремүүд нүүрний өө сэв дарах гэхээс илүү маш хөнгөн бүтэцтэй бөгөөд гялалзсан бараг л будаагүй юм шиг харагдах болсон. Яг л Франц бүсгүйчүүд шиг нүүрнийхээ багахан өө сэвийг даралгүйгээр натурал төрхөөрөө гоёх цаг иржээ.
View this post on Instagram
Уруулаа илүү гаргаж хүрээлэх
90-ээд оны мода болох уруулаа илүү гаргаж хүрээлэх будалтыг Jennifer Lopez, Megan Thee Stallion, Addison Rae нарын сүүлийн үеийн будалтуудаас харж болно. Уруулаа хүрээлснийхээ дараа бордуу туяатай эсвэл өнгөгүй уруулын өнгөлөгч түрхээрэй. Ингэж будсанаар илүү том, бумбагар уруултай харагдах болно.
View this post on Instagram
Давхар контур зурах
Өнгөрсөн оны давхар контурдах тренд одоо ч үргэлжилж байна. Ер нь зөвхөн давхарлах гэлтгүй тод өнгийн контур, гялалзсан контур гээд төрөл бүрийн контуртой будалтууд энэ хавар зуныг чимэх болно.
View this post on Instagram
Хацраа тодоор өнгөлөх
Өдөр тутамд хэрэглэгддэг натурал ягаан, эсвэл улбар ягаан өнгийн хацар өнгөлөгчөөс татгалзаж, яг одоо ТикТок дээр тренд болоод буй үзмэн ягаан өнгийн хацар өнгөлөгчийг туршаад үзээрэй. Өвөрмөц хирнээ шинэлэг дүр төрх бүрдүүлэхийг хүссэн хэн бүхэнд тохирсон сонголт байх болно.