Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Монголчууд бидний өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн үндэсний баяр “Цагаан сар” тун удахгүй болох гэж байна. Монголчуудын маань хувьд Цагаан сар нь нэг нэгнийхээрээ зочилж ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, ахмадуудынхаа амар мэндийг мэдэх, тэднийгээ хүндэтгэх утга учиртай хамгийн чухал үндэсний баяруудын нэг билээ.

Түүнчлэн Монгол улсаас гадна Солонгос, Япон, Хятад, Вьетнам гээд Азийн хэд хэдэн улсууд “Lunar New Year” буюу Цагаан сарын баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Сүүлийн үед загварынхан уг баярт ихээхэн ач холбогдол өгөх болсон нь загварын зах зээлд Ази тивийн эзлэх байр суурь томорч байгаатай холбоотой юм. 2022 оны хувьд Gucci, Prada, Valentino, Jil Sander, Balenciaga зэрэг дэлхийн алдартай брэндүүд Цагаан сарын онцгой капсуль коллекциудыг гаргасан бөгөөд бар жил гарч байгаатай холбогдуулан барын эрээн хээ, барын дүрстэй принт бүхий гоёмсог дэгжин загваруудыг урлажээ.

Gucci

Италийн алдарт Gucci брэнд Бар жил гарч байгаатай холбогдуулан “Gucci Tiger” нэртэй шинэ коллекцио гаргалаа. Уг коллекцидоо үзэсгэлэнт зэрлэг байгаль дахь хүчирхэг барыг дүрсэлсэн загваруудыг багтаажээ. 1960-аад онд гаргаж байсан Gucci-гийн уламжлалт “Flora” хээг түрийвч, цаг , цүнх, гутал зэрэгтээ онцлон оруулж, байгалийг дүрслэхдээ зөөлөн пастель өнгийг түлхүү ашигласан байна. Түүнчлэн орчин үеийн загварыг үндсэн логоны принттэйгээ хоршуулсан нь загварын ордны өнгөрснийг одоо үетэй нь төгс хослуулсан мэт харагдана.

Prada

Valentino брэндий хувьд Бар жилд зориулан “Valentino Tiger 1967” нэртэй шинэ цуглуулгаа гаргажээ. 1967 онд Германы алдарт модель Veruschka-гийн Vogue сэтгүүл дээр мөнхөлсөн Valentino брэндийн барын хээтэй тансаг загваруудаас сэдэл авсан учир ийнхүү нэрлэжээ. Харин орчин үеийн хувилбартаа илүү өдөр тутмын чөлөөт загварууд болох тод өнгийн барын хээтэй малгайтай цамц, шорт, цүнх, гутал, коршокон малгай зэргийг багтаасан байна.

Valentino

Прада брэндийн хувьд барнаас сэдэвлэсэн коллекци гаргахын оронд нэн ховордож буй амьтдын нэг болох барыг хамгаалах төслүүд болон нийгэмд үүний талаар мэдээлэл өгөх тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Уг компанит ажлын зураг авалтад Хятадын алдарт дуучин Li Yifeng, жүжигчин Chun Xia нар оролцсон юм. Үүний хажуугаар дэлхий даяарх урлагийн сургуулиудтай хамтран хүмүүсийн хувьд бар юуг илэрхийлдгийг өөрийн урлагийн мэдрэмж, бүтээлч байдлаараа дүрслэх уралдаан хүртэл зарласан байна. Прада групп нь “China Green Foundation” сангийн “Бар болон ирвэстэй хамт алхъя” программын хандивын ажилд мөн оролцож байгаа юм.

Balenciaga

Balenciaga брэнд нь Бар жилийг угтан барнаас сэдэвчилсэн загвартай 57 төрлийн хувцас, аксессуаруудыг гаргажээ. Уг коллекцид барын хээтэй фудболк, хослол, зузаан хүрэм, оймсноос эхлээд маш олон төрлийн улбар шар, хар болон цагаан өнгөөр дагнасан, өдөр тутмын загварууд багтсан байна. Мөн зарим саравчтай малгай, малгайтай цамц, картын гэр, түлхүүрийн оосрууд нь барын хээгүй ч урдаа барын график дүрсийг ашигласнаараа онцлогтой байв. Загварын хувьд Balenciaga-гийн нэрийн хуудас болсон чөлөөт стилийн, загварлаг, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой орчин үеийн залууст зориулсан коллекци байлаа.

Jil Sander

Минимал загварыг эрхэмлэгч Jil Sander брэнд нь Бар жилд зориулан 6 хувцаснаас бүрдсэн тусгай цуглуулгыг гаргасан байна. Уг коллекци нь орчин үеийн минимал загвартай бөгөөд гоёмсог барын иллюстрешн зураг оруулснаар илүү онцлог болжээ. Бар бол зоригтойгоос гадна хүч чадлын билэгдэл болсон юунаас ч хамааралгүй бие дааж амьдардаг хүчирхэг амьтан юм. Тиймээс ч усан будгаар зурсан барны дүрсээрээ эр зориг, хүч чадал, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэхийг зорьжээ.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК