Урлагийн ертөнцийн хамгийн алдартай, загварлаг хосуудын нэг болох дуучин Rihanna, реппер ASAP Rocky нар өнөөдөр жирэмсний анхны зургаа олонд дэлгэлээ. Манхаттаны Вильямсбург гүүрэн дээрх авсан уг гэрэл зураг нь алдартнуудын фото зурагчин гэгддэг Майлз Дигсийн бүтээл юм. Алдарт хос маань өмнө нь Мет Гала дээрх загварлаг хувцаслалтаараа олныг шуугиулж байсан билээ.
Харин энэ удаад ASAP Rocky сул загвартай савхин өмд, Carhartt брэндийн жийнсэн хүрэм өмсөж энгийн чөлөөт стилиэр хувцасласан бол дуучин Rihanna-гийн хувьд Chanel брэндийн 1996 оны өвлийн коллекцид орсон винтеж урт ягаан курткаг хагас товчилж, гэдсээ гаргасан хэсгээ өнгө өнгийн шигтгээ, сувд бүхий гялалзсан гоёлоор чимжээ. Үүнийгээ өргөн загварын уранхай жийнсэн өмдтэй хослуулан цаанаа л нэг донжтой, дэгжин төрхийг бүрдүүлсэн байна. Ингээд хүчирхэг хосын загварлаг жирэмсний зургуудаас сонирхъё.