Валентины баяраар юу хийхээ төлөвлөж амжсан уу? Энэ жилийн хувьд Валентины баяр Ковид-19 тархалт ид дэгдэж буй үед таарч байгаа учир өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг хичээгээрэй. Гэртээ ч гэсэн нэг нэгэндээ өглөөний цай бэлдэж өгч, хамтдаа хоол хийн, дуртай киногоо үзэж хайрттайгаа энэ өдрийг романтик өнгөрөөх боломжтой шүү. Баяраа гэртээ тэмдэглэх гэж буй хосууддаа зориулан Валентины оройг зугаатай өнгөрүүлэх хэд хэдэн санааг хуваалцъя.
1. Гэртээ пикник хийх
Хэрвээ энэ жил Валентины өдрөөр салхинд гарч амжихгүй бол гэртээ дулаахан бас тухлаг пикник хийх боломжтой шүү. Том өрөөндөө тусгайлан зай гаргаж, ширээ засаад хайрттайгаа үнэ цэнэтэй цагийг өнгөрүүлээрэй.
2. Виртуал тоглолт үзэх
Одоохондоо амьд тоглолт үзэх боломжгүй нөхцөл байдалд амьдарч буй бидний хувьд гэрээсээ виртуал тоглолт үзэх хамгийн бест сонголт юм. Валентины өдөрт зориулсан романтик хайрын дуунуудаас бүрдсэн тусгай виртуал тоглолтуудыг үзэх эсвэл хайрттайгаа дуртай хамтлаг дуучдынхаа өмнөх тоглолтуудаас үзэж, дуу хөгжим эгшиглэсэн романтик оройг өнгөрөөж болох юм.
3. Өглөөний цай бэлтгэх
Хайртыгаа орондоо байхад нь өглөөний цай бэлдэж өгч сюрприз бариарай. Энгийн ч гэсэн маш онцгой бэлэг байх болно. Нэмэлтээр зүрхэн хэлбэртэй хачир, чимэглэлүүд нэмж өгч болох юм.
4. Коктейл хийж сурах
Бас нэгэн сонирхолтой санаа бол хамтдаа коктейл хийж сурах. Хэрвээ Валентины орой Ковидоос болж гадуур суух нь эрсдэлтэй санагдвал гэртээ виртуал сургалтад сууж нэг нэгэндээ амттай коктейл хийж өгөөрэй.
5. Гэрийн спа
Валентины өдрийг гэртээ зугаатай өнгөрөөх бас нэгэн гайхалтай санаа бол хамтрагчийнхаа болон өөрийнхөө алжаалыг тайлах спа өдөр болгох юм. Анхилуун үнэртэй лаа асааж, бие биедээ массаж хийж өгч энэ өдрийг тайван амарч өнгөрөөн, өөрсдийгөө эрч хүчээр цэнэглээрэй.
6. Анхныхаа болзоог давтах
Хэрвээ та хайрттайгаа удаан хугацаанд хамт байгаа бол анхны болзоогоо эргэн санаж, үүнийгээ давтах нь сонирхолтой санаа байж болох юм. Бүхнийг эргэн дурсаж, анхны болзоон дээрээ хийсэн зүйлүүдээ давтах нь нандин дурсамжуудыг тань эргэн сануулах болно.
7. Хамтдаа шинэ хоол турших
Шинэ зүйлс хамтдаа суралцах нь хосуудын харилцааг улам дотно болгодог. Тэгвэл энэ Валентинаар хамтдаа шинэ хоолны эсвэл амттаны жор туршиж амттай бас зугаатай оройг өнгөрүүлээрэй.
8. Кино марафон хийх
Валентины орой тусгайлан цаг гаргаж хайрттайгаа хамтдаа дуртай кинонууд болон цувралуудаа үзэх нь хамгийн сонгодог романтик санаануудын нэг юм.