Сүүлийн үед алдартнуудын дурлах болсон тренд бол яах аргагүй карго өмд юм. Сул өргөн загвартай, олон халаастай энэ өмд нь Америк жуулчдын өмсдөг, үзэмж муутай хэмээн шүүмжлэгддэг байсан бол орчин үед загварын чиг хандлагыг тодорхойлох болжээ. агварлаг одууд болох дуучин Rihanna, загвар өмсөгч Emily Ratajkowski, жүжигчин Zendaya, загвар өмсөгч Soo Joo Park нар энэ өмдийг өөрсдийн стильд хувирган гайхалтай дэгжин дүр төрхүүдийг бүтээсэн байна. Түүнчлэн загварыг тодорхойлогч Balmain, Tom Ford , Celine гэх мэт тансаг зэрэглэлийн брэндүүд 2022 оны хавар зуны шинэ коллекцидоо уг загварыг багтаасан байсан.
Хэрвээ та минимал загварт дурлагч бол хар савхин карго өмд, харин загварын хорхойтон, трендсеттер нэгэн бол өнгөлөг, принттэй загваруудаас сонгоод үзээрэй. Мөн доорх “Street Style” зургуудаас энэ загварыг хэрхэн зохицуулж өмсөх санааг авч болох юм.