Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Сүүлийн үед гутал, цүнх зэрэг аксессуаруудын борлуулалт эрс өсч байгааг судалгаагаар тогтоожээ. Цар тахлын үеэр хэрэглэгчдийн тансаг зэрэглэлийн, үнэ цэнэтэй брэндийн цүнх авах сонирхол нэмэгдсэн төдийгүй уг брэндүүдийн борлуулалт ч мэдэгдэхүйц сайжирсан байна. Түүнчлэн “second-hand” буюу урьд нь хэрэглэж байсан аксессуар худалдан авах нь тренд болсон бөгөөд Vogue сэтгүүлийн судалгаагаар 28 тэрбум долларын “second-hand”-ын зах зээл 2024 гэхэд 2 дахин нэмэгдэж 64 тэрбум доллар болох төлөвтэй байна.

2022 оны хувьд олон жилийн өв уламжлал, түүхтэй Chanel, Prada, Fendi зэрэг брэндүүдийн үндсэн “signature” загварууд тренд болсоор байгаа бөгөөд үүнээс гадна хэний ч санаанд багтамгүй сонирхолтой аксессуарууд энэ хаврын чиг хандлагыг тодорхойлж байна.

1. Байгальд ээлтэй загварууд

Stella McCartney брэнд олон жилийн турш орчин үеийн байгальд ээлтэй загвар урлахыг гол зорилгоо болгосоор ирсэн. Тэгвэл уг брэндийн мөөгнөөс гаргаж авсан байгалийн гаралтай Mylo арьсан цүнх нь энэ улирлын тренд болоод байна. Түүнчлэн Gabriela Hearst брэнд “hevea” модны сүүгээр резинэн гутал урласан бол Loewe болон Maison Margiela брэндүүд байгальд задарч хөрсөнд амархан шингэдэг гутал үйлдвэрлэжээ.

Stella McCartney

Gabriela Hearst

Loewe

Maison Margiela

2.  Уутан цүнх

Эмэгтэйчүүд бид хэрэгтэй бүх зүйлсээ цүнхэндээ багтаан авч явах дуртай улс. Нөүтбүүк, усны сав, кошлок, чихэвч, түрийвч, үнэртэй ус, уруул өнгөлөгч гэх мэт олон зүйлсийг багтаах том хэмжээтэй цүнх бүсгүйчүүдийн шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй. Энэ оны хувьд илүү зөөлөн материалтай, уут шиг Tote загварын цүнхнүүд тренд болж байна.

Chanel

Lemaire

Miu Miu

Isabel Marant Victor VIRGILE

Jil Sander

Tom Ford

Salvatore Ferragamo

Lacoste Peter White

3. Толгойн гоёл

Мэргэжилтнүүд энэ жил 1920-оод оны загварууд эргэн ирнэ хэмээн таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамагласан шиг Флаппер стиль эргэн ирээгүй ч тухайн үеийг санагдуулам гялтгар толгойн гоёлууд Paco Rabanne, Louis Vuitton, Maison Margiela зэрэг томоохон брэндүүдийг загварын тайзыг чимсэн юм.

Paco Rabanne

Louis Vuitton

Maison Margiela

4. Өндөрлөгч платформ

Платформ ултай гутал моданаас гарах болоогүй шүү. Өндөр байх тусмаа загварлагт тооцогддог платфорт зузаан ултай гутлыг Marni, Philosophy di Lorenzo Serafini, Dries Van Noten, Acne Studios зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунаас харж болно. Түүнчлэн уг загварын гутал нь Италийн Versace брэндийн гол түлхүүр загвар билээ.

Marni

Versace

Philosophy di Lorenzo Serafini

Coperni

Lanvin

Moschino

Anna Sui

Dsquared

5. Бугуйвчин цүнх

Хэрвээ том цүнх барьдаггүй бол бугуйвч шиг загвартай жижиг гар цүнхийг сонирхоод үзээрэй. Энэ загвар 2010 онд гарч ирж байсан бөгөөд саяхнаас загварын ертөнцөд эргэн ирээд байгаа юм.

Y/Project

Loewe

Fendi Victor VIRGILE

6. Ялаа шил

Ялааны нүд шиг хэлбэртэй өвөрмөц нарны шил энэ хаврын бас нэгэн тренд болж байна. Хацрын ясыг тодотгох уг загварын нарны шил нь 1960-аад оноос гаралтай.

Acne Studios Victor VIRGILE

Prada

Balenciaga

7. Гладиатор сандалууд

Гладиатор загвартай, урт уяатай сандалууд Chloé, Christian Dior, Valentino зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн 2022 оны хавар зуны шинэ цуглуулгуудад зонхилж байна. Мини даашинз, урт макси юбка, богино шорт гээд л бүхий л хувцастай зохицох уг загварыг та энэ зун сонгоорой.

Chloé

Valentino

Altuzarra

Ludovic de Saint Sernin x Piferi

Christian Dior Photo: Alessandro Lucioni

Paco Rabanne

8. Санаанд оромгүй загварууд

Бяслаг шиг малгай, өндөгтэй өндөр өсгийт, интоор цүнх зэрэг хэний ч санаанд багтамгүй сонирхолтой аксессуарууд энэ жилийн тренд болж байна. Яагаад үргэлж нэгэн хэвийн байх ёстой гэж? Та ч гэсэн энэ хачин загваруудаас сонгож хувцасны шүүгээгээ илүү сонирхолтой болгоорой.

Givenchy

Loewe

Lanvin

Thom Browne Victor VIRGILE

Puppets & Puppets

Undercover

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК