Цэцэг навчис нахиалж, байгаль дэлхий өнгө зүсээ сэргээсэн урин хаврын улирал ирлээ. Энэ хавар Пандорагийн цэцэрлэгт хүрээлэнг үзэсгэлэнт Алаг нүдэн цэцэгс, эгдүүтэй хөөрхөн эрвээхийнүүд чимжээ.
40 жилийн түүхтэй Данийн алдарт гоёл чимэглэлийн Пандора брэнд нь шинэ коллекцио эргэн цэцэглэж буй байгалиас санаа авч урласан байна. Тод өнгө, өөдрөг энергээр дүүрэн энэхүү коллекци нь нэгбүрчлэн гараар зурсан гоёмсог цэцгэн чармууд, загварлаг ээмэг болон үнэт чулуун кулонуудыг багтаажээ.
“Урт удаан өвлийн дараа байгаль дэлхий ахин шинээр төрдөг. Бид бүхэн өвлийн дараа эргэн сэргэж буй байгалийн гоо үзэсгэлэн, гэрэл гэгээтэй байдлаас санаа авч энэ удаагийнхаа коллекцийг бүтээлээ. Уг коллекцийн гол деталь болох алаг нүдэн цэцэгсийг ширхэг нэг бүрийг гараар зурсан бөгөөд үүгээрээ байгалийн ахин давтагдагдашгүй, өөр хоорондоо адилгүй, төрөлх байдлыг харуулахыг зорьсон” хэмээн Пандора брэндийн бүтээлч захирлууд болох Филиппо Фикарелли , Франческо Терцо нар коллекцийхоо талаар ярьсан юм.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хайртай ээждээ, гэр бүлийнхэндээ, дотнын найз нөхдөдөө Пандорагийн гоёмсог цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн хэсгээс бэлэглээрэй.