Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

“Туяа review” контентыг сонирхлоо хөгжүүлэх зорилгоор чөлөөт цагаараа бүтээдэг тэрбээр “Ganzorig Business School” сургуулийн захирлаар ажилладаг. Тэрбээр тун ч завгүй удирдагч боловч цаг гарган сонирхлоо хөгжүүлэхээс татгалздаггүй аз жаргалтай эмэгтэй. Тэрбээр 20-иод жилд 20 гаруй машин сольж, барьсан туршлагатай. Олон машины “ааль”-ийг мэдэх түүний контент машины давуу, сул талыг үнэн бодитоор үзэгчдэд танилцуулдаг бөгөөд ашгийн бус гэдгээрээ онцлог.
Сонирхлоо хөгжүүлж буй туршлагаа хуваалцах түүний царайд аз жаргалын инээмсэглэл үл тасарна. Ингээд машин сонирхогч Туяатай ярилцсан сонирхолтой ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

View this post on Instagram

A post shared by Туяа review (@tuyareview)

Контентыг минь үзэхээ болиосой гэж хүссэн

Анхны бичлэгээ өөрийн цахим хуудсандаа хуулж, оруулахдаа хандалт ихтэй байх эсэхэд нь огт санаа зовоогүй. Учир нь үзэгчдийг барагтаа бол үзэхгүй байх гэж бодсон юм. Гэвч бичлэг минь цахим орчинд байршсан даруйдаа үзэгчдэд шууд хүрсэн. Нэг цагийн хугацаанд маш олон хүн бичлэгийг минь үзсэнд гайхаж байлаа. Тухайн үед ичиж, санаа зовсондоо үзэгчдийг бичлэгийг минь үзэхээ болиосой гэж хүртэл бодож байсан /инээв/. Би зүгээр л дуртай зүйлээ хийж, машин сонирхогчдод дуртай зүйлийг нь үзүүлж, харуулахыг хүссэн юм. Машин сонирхдог хүмүүс миний санаснаас олон байсан шүү. Нөгөөтээгүүр миний контент ашгийн бус. Тиймээс ч үзэгчдэд хүрсэн байх гэж боддог.

“Мэддэг зүйлээ эмээдээ ойлгуулах хэмжээнд тайлбарлаж чаддаггүй бол мэддэг зүйлээ мэддэггүйтэй адил” гэсэн үг байдаг шүү дээ. Би өөрийнхөө контентыг бүтээхдээ “Шинэ машинаа найздаа танилцуулж байна” хэмээн сэтгэж бүтээдэг. Миний хувьд 2000-аад оноос хойш 20 гаруй машин сольсон байна. Нэг машиныг дунджаар нэг жилийн хугацаанд барьжээ. Машинаа солих бүрдээ найзууддаа үзүүлж, танилцуулдаг дадалтай болчихсон байсан.

View this post on Instagram

A post shared by Туяа review (@tuyareview)

Range Rover намайг илэрхийлнэ

Тун сонирхолтой асуултад хариулах хүндхэн даалгавар авлаа. Өөрийгөө тодорхойлохоос илүүтэйгээр өрөөл бусад намайг хэрхэн тодорхойлдог нь бодит дүгнэлт болох байх. Миний найз нөхөд намайг тодорхойлохдоо хамтдаа байгаад баймаар таатай мэдрэмж төрүүлдэг хүн гэж хэлдэг. Энэ тодорхойлолтод үндэслэн би өөрийгөө Range Rover машинтай адилтгая аа.

Аз жаргалаар өөрийгөө цэнэглэхийг хүсвэл дуртай зүйлээ хий

Дуртай зүйлээ хийх нь аз жаргалыг бий болгодог. Аз жаргалтай амьдрал чанартайгаар урт наслах боломжийг бүрдүүлдэг. Миний хувьд хүн бүр заавал дуртай зүйлээ хийхдээ цаг зарцуулдаг байгаасай гэж хүсдэг. Долоо хоногийн нэг л өдөр, хэдхэн цагийг л дуртай зүйлээ хийхэд зарцуулахад долоо хоногийн ажлын эрч хүчийг олж авч болдог.

Машин сонирхогч гэр бүл

Миний сонирхол нэгт хамтрагч бол миний нөхөр. Хүмүүс миний review-г үзэх дуртай шиг би ч олон улсын review контент бүтээгчдийн бичлэгийг үзэх дуртай. Тэдгээр бичлэгүүдийг үзчихээд, сонирхол нэгт хамтрагчдаа сонин болгож, ярьж өгдөг. Нөхөр минь ч өөрийн олж мэдсэн машины тухай шинэ мэдээллээ үргэлж надтай хуваалцдаг. Бид нэг зүйлийг сонирхдог болохоор ч би сонирхлоо хөгжүүлж чадаж байгаа байх. Хүүхдүүд маань ч машины маркийг анддаггүй. Аав, ээж нь машин сонирхдог болохоор ч тэр биз ээ.

2000-аад оны “домог” Toyota Mark II Grande

Миний анхны машин бол Toyota Mark II Grande. Тухайн үед энэ машины маркийг хэлэхэд уулга алддаг байлаа шүү дээ. Эртнээс хайж, судалсан болохоор боломжийн үнээр авч байсан. Худалдаж авсныхаа дараагаар нарийн угааж цэвэрлээд, засаж сэлбээд, яг л шинэ машин юм шиг болгоод, барьж байлаа. Энэ машинаа авсан үнээсээ илүү үнээр зараад, дараагийн машинаа худалдан авч байсан. Арчилгаа сайн байхад машиныг авсан үнээсээ илүү үнээр зарах боломжтой байдгийг мэдэрсэн туршлагатай хүн дээ.

Жолооны шалгалтад тэнцсэн ганц эмэгтэй шалгуулагч

18, 19-н настайдаа жолооны үнэмлэхээ авч, жолооч болж байсан. Тухайн үеийн жолооны шалгалт одоогийнх шиг байсангүй. Надтай хамт 130 орчим хүн шалгалт өгч байлаа. Тэдгээр хүмүүсээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй шалгалтдаа тэнцсэн юм. Тэр эмэгтэй нь би байсан.

Дүрмээ баримталдаг жолооч

Би бол дүрмээ баримталдаг жолооч. Хурд хэтрүүлдэггүй, бусдын урдуур орох гэж дайрдаггүй, уулзвар дээр бусдад саад болж замын голд зогсдоггүй, тийм л жолооч. Харин хотын гадна, хөдөлгөөн сийрэг үед давхих дуртай. Гэхдээ хурдны хязгаарыг давдаггүй. Аюулгүй байдал, амь нас хамгийн чухал шүү дээ.

Машин доторх хэрэгцээт эд зүйлс

Машины утаа шүүгчийг нэрлэнэ ээ. Монголчууд бид ихэвчлэн хуучин машин барьдаг. Зарим нь хэрэглээний хугацаа нь дууссан ч барьсаар л байна. Мөн манайд худалдаалагдаж буй бензиний чанар хангалттай сайн биш. Хүйтний улиралд машинаа гадаа орчны агаараар сэлгэхгүй бол цонх цантдаг. Гадаах агаарын чанар ямар байдаг билээ. Тиймээс л агаар шүүгч маш чухал. “Туяа review” контентоороо би агаар шүүгчийн талаарх бичлэг хийж, бодит үр дүнг танилцуулж байсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Мөн би бактери устгагчтай нойтон сальфетик, хуурай сальфетик болон гар ариутгагчийг хэрэгцээт эд зүйлээр нэмж нэрлэнэ ээ. Ер нь л орчноо цэвэр, цэмцгэр байлгах дуртай хүн дээ.

Санал болгох машин

Жолоочтой унах, өөрөө барих гэсэн 2 төрөлд машин санал болгомоор байна. Өөрөө барих бол Mercedes-AMG G 63 загварын машиныг санал болгоно оо. Энэ машин танд машин барьж байгаадаа сэтгэл ханах гайхалтай мэдрэмжийг мэдрүүлэх болно. Харин жолоочтойгоор унах бол Mercedes-Maybach, Lexus LS460 загваруудыг санал болгоё. Мөн би хүн бүрийг супер машин унаж үзээсэй гэж хүсдэг. Супер машин гэж гадна талаасаа спорт загвартай харагддаг машин биш юм. 3 секундэд 100 км/цаг хурд авах чадалтай машиныг супер машин гэж нэрлэдэг. Энэ төрөлд Tesla Model X болон Nissan GT-R машинуудыг санал болгоно. Машинаас мэдэрч болох бүхий л мэдрэмжийг хүн бүр мэдэрч үзээсэй гэж хүсдэг.

Машин худалдан авахаар төлөвлөж буй уншигчдад өгөх зөвлөгөө

Би хувьдаа хуучин машиныг шинэ машин мэт арчилж, барих дуртай. Тиймээс ч машин худалдаж авахдаа өөд татах боломжтой эсэхийг нь эхэлж хардаг. Мэдээж явах эд анги, мотор нь сайн байх хэрэгтэй. Мөн машин худалдан авах гэж байгаа хүн мэдээлэлтэй байх нь маш чухал. Машин худалдан авахаар сонирхож байгаа хүмүүс эхлээд тухайн машиныхаа албан ёсны вэб сайт дээрх мэдээлэлтэй танилцаад, дараагаар нь review бичлэгүүд үзээд, эцэст нь машиндаа сууж, барьж үзэж байж худалдан авалт хийх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж боддог. Би өөрөө контент бүтээхдээ энэ зарчмаар судалгаа хийдэг.

Холбоотой мэдээ

Read more

Loreal-ын шинэ нүүр царай Kendall Jenner

Loreal-ын шинэ нүүр царай Kendall JennerМодель, ТВ-ийн од Kendall Jenner гоо сайхны ертөнцийн хамгийн хүчтэй тоглогч болох Loreal-той 11 сая ам долларын гэрээ хийсэн билээ. Нийтлэлийг унших
Read more

Хамгийн сонирхолтой 9 загварын баримтат кино

7 Days Out (2018) “Chanel” загварын ордны доторх ертөнцийг тольдохыг хүсвэл Netflix-ийн “7 Days Out” баримтат киног үзээрэй. Домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд уг Нийтлэлийг унших
Read more

2023 оны гоо сайхны томоохон 7 тренд

Y2K мода үргэлжилсээр 2000-аад оноос эргэн ирсэн гялалзсан, фүтүристик будалтууд 2023 оны будалтын чиг хандлагыг тодорхойлох болно. Металлик, холографик, зөөлөн пастель өнгөнүүд гоо сайхны ертөнцөд Нийтлэлийг унших
Read more

Хүндэтгэл хүлээх эрхтэй алдартнуудын гаргасан гоо сайхны 5 брэнд

Ар араасаа хөврөх алдартнуудын шинэ гаргасан брэндийн мэдээ мэдээлэл улиг болсоор байгаа ч тэдэн дундаас ялгарч гарсан хэд хэдэн брэндүүд бий. Өмнө нь алдартнууд бүгд Нийтлэлийг унших
Read more

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ач охин Цагаан ордонд хуримаа хийлээ

Өнгөрсөн хагасайнд буюу 11 сарын 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены том ач охин Наоми Байден найз залуу Питер Нилтэйгээ Цагаан ордонд хуримаа хийлээ. Хуриманд Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК