Даниас гаралтай гоёл чимэглэлийн Pandora брэнд нь жил бүр ээж нарын өдрийг тохиолдуулан ээжүүдэд зориулсан тусгай коллекцийг гаргадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэл, хариу нэхдэггүй хайр, эх үрийн салшгүй нандин холбоог бэлгэдсэн тансаг загваруудыг урлажээ.
Pandora Moments: “Цагирган хэлхээ”
Шинэ коллекцийн гол түлхүүр загвар болох цагирган хэлхээтэй гоёлууд нь эх үрийн ариун нандин холбоог бэлгэдсэн бөгөөд хоорондоо хэлхэлдсэн 3 цагираг нь мөнхийн хайр, эв нэгдэл, үргэлж нэг нэгнийхээ төлөө гэдэг гэр бүлийн салшгүй холбоог тус тус илэрхийлж байгаа юм.
PANDORA Moments : “Ээжүүд бол бидний баатрууд”
Бидний амьдралын нандин мөч бүрт хажууд байж, баяр жаргал зовлон гуниг бүгдийг үргэлж хуваалцаж байдаг хайрт ээжүүддээ бэлэглэх сэтгэлийн үгтэй чармуудыг Пандора санал болгож байна. “Үргэлж хамтдаа”, “Ээж”, “Үүрд”, “Таныгаа үргэлж хайрласаар байх болно”, “Тандаа баярлалаа”, “Хайртай шүү” зэрэг үгсийг сийлсэн гоёмсог чармууд болон бусад гоёл чимэглэлүүдээс сонгож ээжийгээ баярлуулаарай.
“Амьдралынхаа чухал мөчүүдэд Пандоратай хамт”
Төгсөлтийн баяр, албан тушаал дэвших, хосуудын ойн баяр, шинэ хүүхдээ өлгийдөн авах гээд л амьдралын мартагдашгүй, аз жаргалтай агшин бүрт Пандора үнэ цэнэтэй дурсамжийг тань бүтээлцдэг билээ. Хайртай нэгнээ амьдралынх нь чухал мөчүүдэд үргэлж баярлуулж байгаарай.
Pandora Timeless: “Fancy Pink”
Пандорагийн үндсэн коллекци болох “Pandora Timeless”-д сонгодог, минимал загварууд зонхилдог ч энэ улиралд шинээр ягаан өнгийн зүрхэн хэлбэртэй шигтгээ оруулж өгсөн нь илүү орчин үеийн элегант загвартай болгожээ. Эдгээр зүрхэн хэлбэртэй тансаг гоёлууд нь ээждээ хайраа илэрхийлэх төгс бэлэг болох болно.
Хэрвээ ээж тань алтлаг өнгийн гоёл чимэглэлд дуртай бол “Pandora Timeless” коллекцийн 14 каратын алтан бүрмэл, орчин үеийн загвартай тансаг хослолоос сонгож болох юм.
“Өөрийгөө хайрлахуй”
Энэ удаагийн коллекциороо Пандора брэнд нь ээжүүдийгээ баярлуулахаас гадна бүсгүйчүүдийг өөрсдийгөө хайрлаж урамшуулдаг байгаасай, өөртөө бэлэг бэлэглэдэг байгаасай хэмээн уриалж байна. Коллекцийн зүрхэн хэлбэртэй бөгжнүүд нь “Self-love” буюу өөрийгөө хайрлах хайрын бэлгэдэл юм.