Азийн хамгийн загварлаг хотуудын нэгт зүй ёсоор тооцогдох Сөүлийн 2022 оны намар өвлийн загварын 7 хоног саяхан болж өнгөрсөн билээ. Хэдий цар тахал дэгдээд байсан ч загварын 7 хоногт оролцохоор олон загварт дурлагсад Сөүлийн гар урлалын музейд цугласан байв. Сөүлийн залуучууд ихэвчлэн минимал болон гудамжны чөлөөт стилийг хольж хувцасладаг бөгөөд хар өнгийг түлхүү сонгодог. Харин энэ жилийн хувьд готик хэв маяг, панк стиль бага зэрэг нэмж орж ирсэн нь ажиглагдаж байлаа.
Ингээд Сөүлийн загварын 7 хоногт ирсэн зочдын загварлаг дүр төрхүүдээс хуваалцъя.