Энэ жил 2000-аад оны загварууд эргэн ирээд байгаа төдийгүй зөвхөн хувцас ч гэлтгүй тэр үеийн нүүр будалт, аксессуар, үсний гоёл хүртэл тренд болж байгаа билээ. Биднийг хүүхэд байхад моданд орж байсан эрвээхийтэй хавчаараас эхлээд даавуун үсний боолт, өргөн үсний даруулгууд гээд л хуучныг санагдуулам аксессуарууд энэ хавар эргэн иржээ.
Хамгийн загварлаг, трендсеттэр одуудын нэг болох загвар өмсөгч Белла Хадид 2000-аад оны тренд “Зигзаг” үсний даруулгыг Жижи Хадидын төрсөн өдрийн үдэшлэгт явахдаа зүүсэн байлаа. Түүнчлэн тэрээр урт түрийтэй гутал, мини юбка, өнгө дагуу богино топ зэргийг хослуулан тэр чигтээ 2000-аад оныг санагдуулсан загварлаг, винтеж дүр төрхийг бүрдүүлсэн байв.
Мөн HBO-ийн хит цуврал болох “Еuphoria” нь загварлаг хувцаслалт, өвөрмөц нүүр будалт, хурц дүр төрхүүдээрээ алдартай. Тэгвэл цувралын гол дүр Мэдди Перес мөн л уг үсний даруулгаар гоёж, түүнийгээ хурц нүүр будалттай хослуулж гайхалтай дүр төрхийг бүрдүүлсэн байсан.
Хэрвээ танд 2000-аад оны стиль таалагддаг бол үсээ шулуун болгож индүүдээд “зигзаг” үсний даруулгыг зүүгээд үзээрэй.