Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Яг л хувцас загвар шиг нүүр будалтын тренд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэрэл сүүдрээр нүүрний хэлбэрээ тодотгож, хөмсгөө өргөсгөн, нүдээ хараар контурддаг үе нэгэнтээ өнгөрч сүүлийн жилүүдэд хэтэрхий тод биш натурал будалтууд тренд болох болсон. Тэгвэл энэ зун зөвхөн натурал будалтаас гадна өнгөлөг, залуу харагдуулах минимал будалтууд гоо сайхны чиг хандлагыг тодорхойлоод байна.

View this post on Instagram

A post shared by Hailey Rhode Baldwin Bieber (@haileybieber)

Хацар өнгөлөгч

Энэ зун нүүрээ будахдаа гэрэл сүүдэр тавихын оронд хацрын өнгөлөгчөөр нүүрнийхээ бүтцийг тодруулж будаарай. Хацрын ясныхаа дагуу мөн, хамрынхаа дээд хэсэгт багахан хацар өнгөлөгч түрхэх нь арьсыг бага зэрэг наранд борлосон юм шиг цаанаасаа гэрэлтсэн, илүү залуу харагдуулдаг.

View this post on Instagram

A post shared by Bella 🦋 (@bellahadid)

Минимал хөмсөг

Өтгөн, үсэрхэг хөмсөг тренд болж байсан цаг саяхан. Харин энэ зун эсрэгээрээ тодруулж будаагүй байгалиараа хөмсөг, бүр цаашилбал цайруулж будсан хөмсөг тренд болоод байна. Уг трендийн хамгийн том төлөөлөгч бол загвар өмсөгч Белла Хадид юм. Тэрээр хөмсгөө тодруулж буддаггүй бөгөөд төрөлхийн нарийхан хөмсгөөрөө гоёдог нэгэн.

View this post on Instagram

A post shared by Ain Tasnim Khalil (@aintasnim)

Монохром өнгө

Охид бүсгүйчүүдийн дунд монохром буюу нэг өнгөөр дагнадаг будалт сүүлийн үед тренд болоод байгаа. Арьсны өнгөндөө тохирсон өнгөтэй, тосон суурьтай хацар өнгөлөгчийг сонгож түүгээрээ хацраа өнгөлж уруулаа будан мөн тень болгож ашиглаж болно. Амархан бөгөөд их дэгжин харагддаг будалт шүү.

View this post on Instagram

A post shared by NIKKI LA ROSE-BONALDI (@makeupbynikkilarose)

Шигтгээн чимэглэл

2000-аад оноос эргэн ирээд буй шигтгээтэй трендийг зөвхөн хувцас ч гэлтгүй охид бүсгүйчүүдийн нүүр будалтнаас харж болно. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр моданд орж байсан шигтгээтэй нүдний будалтыг “Euphoria” цуврал эргүүлэн авчирсан гэхэд хилсдэхгүй. Гялалзсан шигтгээг зөвхөн онцгой үдэшлэг, фестивалийн үеэр гэлтгүй өдөр тутмын будалтдаа ч ашиглах боломжтой.

View this post on Instagram

A post shared by Maryam Maquillage | NYC 🗽 (@maryamnyc)

Буруу харсан мууран будалт

Нүдний дээд зовхийг контурдах бус эсрэгээрээ нүднийхээ доод хэсгийг тодруулж хүрээлсэн будалтууд загварын тайз болон улаан хивсний ёслолд ноёрхох болсон. Тухайлбал, сүүлийн үед загвар өмсөгч Хэйли Бибер уг будалтад дурлаад байгаа. Нүднийхээ доод хэсгийг бараан өнгөөр хүрээлсэн ч дээд хэсгийг цайвар, өнгөлөг өнгөөр будвал нүд илүү том харагддаг.

View this post on Instagram

A post shared by @_aalia

Гялалзсан уруул

Энэ зун таны цүнхэнд заавал байх хэрэгтэй зүйлсийн нэг бол яах аргагүй гялалзсан уруул өнгөлөгч юм. Тод өнгийг уруулын будаг гэхээс илүү таны уруулыг эрүүл, бумбагар харагдуулах, гялалзуулагчтай өнгөлөгчийг сонгоорой.

Холбоотой мэдээ

Read more

Loreal-ын шинэ нүүр царай Kendall Jenner

Loreal-ын шинэ нүүр царай Kendall JennerМодель, ТВ-ийн од Kendall Jenner гоо сайхны ертөнцийн хамгийн хүчтэй тоглогч болох Loreal-той 11 сая ам долларын гэрээ хийсэн билээ. Нийтлэлийг унших
Read more

Хамгийн сонирхолтой 9 загварын баримтат кино

7 Days Out (2018) “Chanel” загварын ордны доторх ертөнцийг тольдохыг хүсвэл Netflix-ийн “7 Days Out” баримтат киног үзээрэй. Домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд уг Нийтлэлийг унших
Read more

2023 оны гоо сайхны томоохон 7 тренд

Y2K мода үргэлжилсээр 2000-аад оноос эргэн ирсэн гялалзсан, фүтүристик будалтууд 2023 оны будалтын чиг хандлагыг тодорхойлох болно. Металлик, холографик, зөөлөн пастель өнгөнүүд гоо сайхны ертөнцөд Нийтлэлийг унших
Read more

Хүндэтгэл хүлээх эрхтэй алдартнуудын гаргасан гоо сайхны 5 брэнд

Ар араасаа хөврөх алдартнуудын шинэ гаргасан брэндийн мэдээ мэдээлэл улиг болсоор байгаа ч тэдэн дундаас ялгарч гарсан хэд хэдэн брэндүүд бий. Өмнө нь алдартнууд бүгд Нийтлэлийг унших
Read more

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ач охин Цагаан ордонд хуримаа хийлээ

Өнгөрсөн хагасайнд буюу 11 сарын 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены том ач охин Наоми Байден найз залуу Питер Нилтэйгээ Цагаан ордонд хуримаа хийлээ. Хуриманд Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК