Яг л хувцас загвар шиг нүүр будалтын тренд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэрэл сүүдрээр нүүрний хэлбэрээ тодотгож, хөмсгөө өргөсгөн, нүдээ хараар контурддаг үе нэгэнтээ өнгөрч сүүлийн жилүүдэд хэтэрхий тод биш натурал будалтууд тренд болох болсон. Тэгвэл энэ зун зөвхөн натурал будалтаас гадна өнгөлөг, залуу харагдуулах минимал будалтууд гоо сайхны чиг хандлагыг тодорхойлоод байна.
View this post on Instagram
Хацар өнгөлөгч
Энэ зун нүүрээ будахдаа гэрэл сүүдэр тавихын оронд хацрын өнгөлөгчөөр нүүрнийхээ бүтцийг тодруулж будаарай. Хацрын ясныхаа дагуу мөн, хамрынхаа дээд хэсэгт багахан хацар өнгөлөгч түрхэх нь арьсыг бага зэрэг наранд борлосон юм шиг цаанаасаа гэрэлтсэн, илүү залуу харагдуулдаг.
View this post on Instagram
Минимал хөмсөг
Өтгөн, үсэрхэг хөмсөг тренд болж байсан цаг саяхан. Харин энэ зун эсрэгээрээ тодруулж будаагүй байгалиараа хөмсөг, бүр цаашилбал цайруулж будсан хөмсөг тренд болоод байна. Уг трендийн хамгийн том төлөөлөгч бол загвар өмсөгч Белла Хадид юм. Тэрээр хөмсгөө тодруулж буддаггүй бөгөөд төрөлхийн нарийхан хөмсгөөрөө гоёдог нэгэн.
View this post on Instagram
Монохром өнгө
Охид бүсгүйчүүдийн дунд монохром буюу нэг өнгөөр дагнадаг будалт сүүлийн үед тренд болоод байгаа. Арьсны өнгөндөө тохирсон өнгөтэй, тосон суурьтай хацар өнгөлөгчийг сонгож түүгээрээ хацраа өнгөлж уруулаа будан мөн тень болгож ашиглаж болно. Амархан бөгөөд их дэгжин харагддаг будалт шүү.
View this post on Instagram
Шигтгээн чимэглэл
2000-аад оноос эргэн ирээд буй шигтгээтэй трендийг зөвхөн хувцас ч гэлтгүй охид бүсгүйчүүдийн нүүр будалтнаас харж болно. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр моданд орж байсан шигтгээтэй нүдний будалтыг “Euphoria” цуврал эргүүлэн авчирсан гэхэд хилсдэхгүй. Гялалзсан шигтгээг зөвхөн онцгой үдэшлэг, фестивалийн үеэр гэлтгүй өдөр тутмын будалтдаа ч ашиглах боломжтой.
View this post on Instagram
Буруу харсан мууран будалт
Нүдний дээд зовхийг контурдах бус эсрэгээрээ нүднийхээ доод хэсгийг тодруулж хүрээлсэн будалтууд загварын тайз болон улаан хивсний ёслолд ноёрхох болсон. Тухайлбал, сүүлийн үед загвар өмсөгч Хэйли Бибер уг будалтад дурлаад байгаа. Нүднийхээ доод хэсгийг бараан өнгөөр хүрээлсэн ч дээд хэсгийг цайвар, өнгөлөг өнгөөр будвал нүд илүү том харагддаг.
View this post on Instagram
Гялалзсан уруул
Энэ зун таны цүнхэнд заавал байх хэрэгтэй зүйлсийн нэг бол яах аргагүй гялалзсан уруул өнгөлөгч юм. Тод өнгийг уруулын будаг гэхээс илүү таны уруулыг эрүүл, бумбагар харагдуулах, гялалзуулагчтай өнгөлөгчийг сонгоорой.