2022 онд ямар жийнс тренд болж байгаа вэ?

Загвар
10
5сар
22

2000-аад оны маш олон загварууд энэ онд эргэн ирж, загварын чиг хандлагыг тодорхойлоод байгаа. Тэгвэл энэ зун тренд болоод буй хуучны нэгэн загвар бол богино суудалтай жийнс юм. Бритни Спирс, Кристина Агилера зэрэг 2000-аад оны поп одууд шууд нүдэнд харагдаж байгаа биз дээ? Тухайн үед биеийн галбир тодотгосон бариу загвартай, богино суудалтай жийнс тренд болж байсан бол энэ удаад доор суудалтай ч сул, хэлхгэр загвартай болон шинэчлэгдсэн байна.

Missoni, Vaquera, MSGM, Molly Goddard зэрэг дэлхийн алдартай брэндүүд 2022 оны хавар зуны коллекцидоо уг загварын өмдийг багтаасан байна. Хэрвээ танд богино суудалтай жийнс таалагддаг бол богино топтой хослуулж гэдсээ ил гарган, загварлаг зуны дүр төрхийг бүрдүүлээрэй.