2022 оны Австралийн загварын 7 хоног саяхан болж өнгөрсөн. Яг одоо Австралид өвлийн улирал болж байгаа ч загварын арга хэмжээнд ирсэн зочид тун өнгөлөг бас загварлаг хувцасласан байв. Тэдний бүрдүүлсэн дүр төрх, хувцаслалтаас хамгийн түгээмэл ажиглагдсан нэгэн тренд бол тод өнгийн гар цүнхнүүд байлаа.
Jacquemus, Balenciaga, Bottega Veneta, Loewe зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн барби ягаанаас эхлээд тод ногоон, лемон шар, улбар шар гэх мэт солонгон өнгөтэй цүнхнүүд хаа сайгүй харагдаж байсан. Эдгээр цүнхнүүдийг бүсгүйчүүд ихэвчлэн хэлхгэр загвартай, орчин үеийн хослолтой зохицуулж өмсөн шинэлэг, ажил хэрэгч дүр төрхийг бүрдүүлсэн байв.
Хэрвээ танд ажил хэрэгч хувцаслах шаардлага гардаг бол тод өнгийн цүнхийг сонгож өдөр тутмын стильдээ багахан шинэчлэлтийг хийж болох юм.