Бүх өнгөтэй гайхалтай зохицдог, хэзээд классик сонголт байж чаддаг өнгө бол хар өнгө. Тэгвэл дулааны улиралд тэр бүр өмсөгдөөд байдаггүй хар өнгө нь энэ зуны халуухан тренд болж байгааг та мэдсэн үү?
Зун хүмүүс ихэвчлэн цайвар, тод өнгийн эсвэл төрөл бүрийн принттэй хувцас сонгож өмсдөг. Гэхдээ хар өнгийг хэзээ ч мартаж болохгүй. Цаанаа л тансаг, элегант харагдуулдаг уг өнгийг Австралиас гаралтай Bassike брэнд, байгальд ээлтэй Mara Hoffman, Италийн алдарт Valentino зэрэг брэндүүд 2022 оны зуны коллекцидоо онцолсон байна.
Хэрвээ та хар өнгөнд дурлагсдын нэг бол энэ зун хар өнгийн цэвэр даавуун даашинз, загварлаг богино топ болон өмдний хослол, эсвэл хар өнгийн гладиатор сандаал сонгон өмсөж болох юм. Хамгийн гол нь сэрүүн чанарын цэвэр даавуу, тааран болон торгомсог, нимгэн материалтай хувцас сонгохыг зөвлөж байна.