2023 оны хаврын шинэ коллекци танилцуулах Лондонгийн эрэгтэй загварын 7 хоног эхэллээ. Лондонгийн загварын 7 хоног нь хамгийн галзуу, зоригтой, сонирхолтой гудамжны стилиүдтэй гэдгээрээ алдартай. Энэ 7 хоногийн хувьд Ahluwalia, Labrum London, Martine Rose зэрэг томоохон брэндүүдийн шоу болж байгаа бөгөөд ирсэн зочдын хувьд саравчтай малгай, тод өнгө, судалтай хээ болон хүйс хамаарахгүй загварууд тренд болж байгаа нь ажиглагдав.
Үүний дараагаар эрчүүдийн загварын чухал арга хэмжээнүүд болох Питти Уомо, Милан болон Парисын загварын 7 хоногууд үргэлжлэн болох юм. Ингээд Лондонгийн эрэгтэй загварын 7 хоногийн шилдэг дүр төрхүүдээс сонирхоно уу.