Дэлхийн 4 загварын нийслэлийн нэг болох Миланы эрэгтэй загварын 7 хоног эхэллээ. Prada, Fendi, Giorgio Armani, Dolce & Gabbana, Tod’s, Moschino зэрэг Италийн алдартай брэндүүд 2023 оны хаврын шинэ эрэгтэй хувцасны коллекцио танилцуулж байгаа юм.
Эндээс хамгийн сүүлийн үеийн эрэгтэй загварын трендүүдийг харж болох ба ирсэн зочид ч орчин үеийн, загварлаг хувцаслалтаараа ялгарч байлаа. Зочдын дунд алдартай загварын редакторууд, загвар өмсөгчид болон Netflix-ийн хамгийн их үзэгчидтэй цувралын нэг болох Bridgerton-ы одууд харагдаж байсан. Ингээд Миланы эрэгтэй загварын 7 хоногийн шилдэг дүр төрхүүдээс сонирхоно уу.