“Ralph Lauren” корпорац нь хамгийн анх зангиа үйлдвэрлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1968 онд Лорен нь өөрийн спортын сонирхол дээр тулгуурлан эрэгтэй хувцасны анхны бүрэн цуврал болох “Polo”-г олон нийтэд танилцуулж байжээ.
“Wimbledon” гэж юу вэ?
Дэлхийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн болох “Wimbledon” нь 1877 оноос хойш Лондонд зохион байгуулагдсаар иржээ. Тус тэмцээний шагналын сан нийт 49 сая гаруй доллар бөгөөд 6-р сарын 27-ноос 7-р сарын 10-ны хооронд үргэлжлэх аж.
Сүүлийн 17 жилийн турш уг тэмцээний дүрэмт хувцсыг “Polo Ralph Lauren” урлаж байгаа бөгөөд уламжлалт болон орчин үеийн загвар хийцийг хослуулсанаараа онцлог.
Шүүгчдэд зориулан “Polo Ralph Lauren” болон “Wimbledon”-ы бэлгэ тэмдэг бүхий чимэглэлтэй спорт хүрмийг бенгал судалтай цамц, цагаан өмд болон сувдан товчтой цагаан банзалтай хослуулсан урлажээ.
Шүүгчдийн хувцасны бүрэлдэхүүнд мөн нарийн ширхэгтэй хөх өнгийн кардиган багтжээ.
Энэхүү кардиган нь чийгшлийг зохицуулж дулаан орчинд дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх зорилготой бүтээгдсэн бөгөөд “Coolmax” хэмээх дахин боловсруулсан материалаас бүрджээ.
Оролцогчдын дүрэмт хувцас нь дахин боловсруулсан материалаас бүрдэх ба чийг шингээх чадвартай, хэт ягаан туяаны хамгаалалттай тусгайлан бэлдсэн загвар аж.
“Polo Ralph Lauren” нь эдгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэхдээ байгаль орчны тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж, манай нийгэмлэгийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах алсын хараатай гайхалтай уялдаж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг хэмээн Уимблдоны худалдааны захирал Гус Хендерсон дурдсан байна.