2021 ОНД НАМАР/ӨВЛИЙН ТРЕНД БОЛЖ БУЙ ГУТЛУУД

Загвар
07
10сар
21

Цар тахал, хөл хорионоос шалтгаалж бидний амьдралын хэв маяг төдийгүй хувцаслалтын хэв маяг нилээд өөрчлөгдсөн билээ. Сүүлийн үед хувцасны өнгө үзэмжээс илүүтэйгээр биед тав тухтай байдал нь чухал шалгуур болсон. Тэгвэл 2021 оны намар өвлийн тренд болж буй, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой загваруудаас хүргэж байна.

Урт түрийтэй гутал
Хавар намрын улиралд must-have буюу хувцасны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй загваруудын нэг бол урт түрийтэй гутал юм. Энэ жилийн хувьд барууны соёлд морь унахдаа өмсдөг шиг өргөн түрийтэй арьсан гутал, шөвгөр хоншоортой ковбой загварын гутал, өвдөг хүртэл урттай арьсан гутлууд тренд болж байна.

Комбат гутал
Сүүлийн жилүүдэд хүн бүрийн дурлах болсон трендүүдийн нэг бол яах аргагүй комбат бүүтс буюу үдээстэй , зузаан арзгар ултай гутлууд билээ. Цэргийн комбат загвартай гутлыг хэлхгэр пиджак, өргөн өмдтэй хослуулж хэт албаны бус орчин үеийн ажил хэрэгч стилийг бүрдүүлж болох юм.

Хагас түрийтэй гутал
Сүүлийн үед хүн бүр л гоёмсог дэгжин гэхээс илүүтэйгээр хөлд эвтэйхэн гутлыг илүүд үзэх болсон. Тэгвэл энэ намар хэт өндөр биш, дунд зэргийн өсгийтэй, эсвэл бүр намхан өсгийтэй хагас түрийтэй гутлууд тренд болоод байна. Зузаан платформ ултай загваруудаас эхлээд урт хоншоортой, бариу түрийтэй, хавтгай ултай гэх мэт өөр өөр загварын хагас түрийтэй гутлууд загварын тайзан дээр зонхилж байсан.

STYLEE.MN