Оддын хумсыг гоёдог Монгол бүсгүй

Сүүлийн үед оддын хумсны трендийг тодорхойлоод буй авьяаслаг Монгол бүсгүй бол маникюр артист @nailsbyzola юм. Тэрээр Хейли Бибер, Кендал Женнер, Сидни Суини, Сабрина Карпентер, Ванесса Хадженс зэрэг дэлхийн нөлөө бүхий алдартнуудын хумсыг гоёдгоороо танигдаад байгаа билээ.

Олон зураг авалтууд, томоохон арга хэмжээнүүдэд ажилладаг тэрээр Инстаграм хуудсандаа өөрийн хийсэн гоёмсог маникюр артыг хуваалцахаас гадна хэрхэн будахыг зааж өгдгөөрөө онцлогтой.

 

View this post on Instagram

 

A post shared by Zola Ganzorigt (@nailsbyzola)

 

View this post on Instagram

 

A post shared by Zola Ganzorigt (@nailsbyzola)

Сонирхлоо мэргэжил болгон ажиллаж буй тэрээр дэлхийн алдартай Vogue сэтгүүлд өмнө нь Монголд байхдаа банканд ажиллаж байсан, Лос-Анжелес руу нүүснээр маникюр хийж эхэлсэн болон хэрхэн олны танил одуудтай ажилладаг болсон талаараа сонирхолтой яриа өрнүүлсэн байв. 

Ярилцлагыг энд дарж уншина уу. 

Дашрамд дурдахад, түүний Хейли Биберт хийдэг “Glazed donut” гялтганасан будалт нь Инстаграм дээр маш олон хандалтыг авч шуугиулаад байгаа юм.