Хүн болгон Д витамины дутагдалтай байдаг гэвэл та итгэх үү?
Д витамин нь хүний биед маш олон төрлийн ач тустай. Тухайлбал, уг витамин нь янз бүрийн хүнд өвчин тусахаас сэргийлдэг ба биеийн дархлааг дэмжиж, сэтгэл зүйн байдалд ч эергээр нөлөөлдөг байна. Тэгвэл Д витамин гэж яг юу вэ, бидний биед яагаад хэрэгтэй байдаг талаар дэлгэрэнгүй хуваалцъя.
Д витамин гэж юу вэ? Ямар ашиг тустай вэ?
Д витамин нь арьсан дээр нарны гэрэл тусах үед (ялангуяа , UVB гэрэлд) хүний биед ялгардаг нэгэн төрлийн гормон юм. Чихрийн шижингээс эхлээд олон склероз, хэрх өвчин, зүрхний өвчин болон Альцгеймер зэрэг олон төрлийн өвчинд Д витамины дутагдал ихээхэн нөлөөлдөг байна. Судалгаагаар үзэхэд өдөр тутамдаа 2000 нэгж Д витамин хэрэглэх нь аутоиммуны өвчнөөс урьдчилан сэргийлдэг ба хорт хавдраас сэргийлэхэд мөн чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна хүний дархлааг дэмжин, бодисын солилцоог сайжруулах ач тустай.
Д витаминыг хаанаас авах вэ?
Д витаминыг хангалттай авах хамгийн шилдэг арга бол нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх буюу Д витаминыг өдөр тутамдаа уух юм. Мөн хоол хүнсээрээ авах боломжтой. Тухайлбал, өндөгний шар, яргай загас, хар амар загас зэрэг тослог ихтэй загас, мах, элэг зэргээс авч болно. Зарим төрлийн талх, сериалд ч бас агуулагддаг. Түүнчлэн Д витаминыг хоолны дараа уувал хоолны шингэцийг сайжруулдаг давуу талтай.
Д витаминыг хэр их хэмжээгээр хэрэглэх вэ?
Хэрвээ та ямар ч нарны хамгаалалтгүй өдөржин наранд гарч зогсдоггүй л бол Д витамин их бага хэмжээгээр дутагдаж л байгаа. Эмч нарын зөвлөж буйгаар хүн өдөр тутамдаа хамгийн багадаа л 2000-3000 нэгж Д витамин хэрэглэх ёстой гэнэ. Д витаминыг нэмэлт бүтээгдэхүүнээр хэрэглэх нь нарнаас авсантай яг адилхан үр дүнтэй учир нарны тосыг заавал түрхэж арьсаа хамгаалах нь зүйтэй. Нарны тос бидний арьсыг наранд түлэгдэх, арьсан дээр нөсөө толбо үүсэхээс сэргийлэхээс гадна арьсны хорт хавдраас сэргийлэх маш чухал үүрэгтэй гэдгийг сануулъя.