Загварт дуртай хэн бүхний хувцасны шүүгээнд барби ягаан, боттега ногоон өнгийн хувцас байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ. Өнгөрсөн хугацаанд эдгээр өнгөнүүд тренд болж загварын ертөнцөд давалгаалж чадсан. Тэгвэл дараагийн тренд өнгө юу вэ?
Энэ намрын тренд өнгө бол далайн гүн цэнхэр өнгө. Олон төрлийн өнгө, загвартай гайхалтай зохицдог тансаг, эрхэмсэг байдлыг илтгэдэг өнгө юм. Алдартай загвар зохион бүтээгчид болох Christopher John Rogers 2023 оны зуны коллекцидоо, Christian Siriano, Dion Lee нар 2022 оны намар өвлийн шинэ коллекцидоо уг өнгийг онцолжээ.