Gucci брэндийн бүх цүнхэн дээр 2 ширхэг огтлолцсон G үсэг байдагийг бид сайн мэдэх билээ. 1921 оноос анхны гараагаа эхэлсэн энэхүү гайхалтай брэнд яг хэзээнээс дэлхийн хэмжээнд танигдаж эхэлсэн бэ гэвэл 1953 онд Шведийн алдарт жүжигчин Ингрид Бергман “Итали руу аялсан нь” хэмээх кинон дээр хулсан бариултай улаан цүнхийг үүрсэн байжээ. Энэ л киногоор дамжуулан Италийн алдарт Gucci брэнд Холливудын тавцанд нэрд гарч эхэлсэн юм.


Gucci брэндийн үнэ цэнийг мэдэрсэн олон хүмүүс дэлхий даяар олширч тэр дундаа Диана гүнж, АНУ-ын анхны тэргүүн хатагтай Jacqueline Onassis болон АНУ-ын жүжигчин Grace Kelly нар тус тус хэрэглэж эхэлжээ.
Энэхүү нийтлэлээр дамжуулан та бүхэндээ 2022 онд хамгийн алдартай байгаа 10 цүнхний мэдээллийг хүргэж байна.