Бид загварт хайртай, киноны хорхойтон хүн бүхэнд зориулсан заавал үзэх 10 киног доор цуглууллаа. Эдгээр кинонууд таны загварын мэдлэгийн тэлэхээс гадна ихэнх кинонууд бодит явдлаас сэдэвлэсэн тул гол дүрийн хүмүүсийн амьдралын тэрхэн агшинд хамт байх мэдрэмжийг танд өгнө.
Анна Винтур хэрхэн Vogue сэтгүүлийг загварын хамгийн алдартай сэтгүүл болгосон тухай, МакКуинны сэргэн мандалт болон түүний загварын галзуурал ямар байсан гэх мэт хамгийн сонирхолтой түүхүүдийн талаар та мэдэж авах болно. Дэлхийн алдартай Valentino, Yves Saint Laurant болон Dior брэндүүдийн талаар болон шилдэг загвар зохион бүтээгчдийн талаар ч кинонууд бий.
Дүгнэж хэлэхэд, эдгээр кинонууд зөвхөн загварын том хорхойтнуудад ч гэлтгүй, загварын талаар сонирхдог хүмүүс ч үзэж болох юм шүү. Мөн хэрвээ та уран бүтээлийн түр зогсонги байдалд орсон, цааш ямар алхам хийхээ мэдэхгүй, будилсаар байгаа бол эдгээр кинонуудаас сонгон үзээрэй гэж зөвлөмөөр байна. Учир нь эдгээр кинонууд танд итгэл найдвар бэлэглэж, мөрөөдлийнхөө төлөө цааш дэвших урам зориг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.