Дуучин Billie Eilish-н “Happier Than Ever” цомгийнхоо дараа гаргаж буй түүний шинэ үнэртэн болох “Eilish No.2” тун удахгүй худалдаанд гарахаар зэхэж буй. 2021 онд гаргаж байсан үнэртэн нь зөөлөн ванилийн үнэртэй байсан бол энэ удаад “Eilish No.2” нь халуухан бөгөөд дотно мэдрэмжийг өгөх юм байна.
Уг үнэртэн нь хурц үнэрийг модны үнэртэй хослуулсан ер бусын зохицлыг агуулсан хэмээн Billie Eilish нэгэн ярилцлагадаа дурьджээ. Бусад алдартнуудын гаргадаг нялуун цэцгийн үнэрнээс ялгаатай нь тагийг нээх үед алимны зөөлөн үнэр үнэртэх ба удалгүй хар мод, папирус ургамал болон намуу цэцгийн үнэр угтах болно.
Сав, хийцийн хувьд өмнөх загвараас зөвхөн өнгөөрөө ялгаатай юм. Алтлаг өнгийн матт савлагаатай байсан бол энэ удаад хар саарал өнгийн матт савлагаатай болсон байна. 11 сарын дунд үеэс худалдаанд гарч эхлэх энэхүү үнэртэнийг www.billieeilishfragnances.com вэбсайтаас $72-р худалдан авах боломжтой.