Нэхмэл болон ноосон эдлэлүүд хувцасны шүүгээний фундамент болдог төдийгүй бүх л улирлын турш бидний найз хэвээр байдаг. Ирж буй өвлийн улиралд тэднийгээ зуны даашинзтай хослуулан өмсөж болно гэвэл та итгэх үү? Мөн сорочкан цамцны дээгүүр нөмрөөд явсан ч болно. Бид энэ удаад танд 2022 оны намар өвөл ямар нэхмэл эдлэлүүд эрэлттэй байгааг танилцуулъя.
Cozy-Mozy
Энэ төрлийн ноосон цамц нь богино загвартай, урт ханцуйтай учраас нөмрөөд урдаа зангидхад тохиромжтой.



Өнгөлөг судалнууд
Өнгө өнгийн судалнууд таны хувцаслалтанд чимэг нэмнэ.


Томхон шиг дайраад өг!
Oversize загварын цамцнууд хамгийн дулаахан ба тэднийг өргөн өмдтэй хослуулан double wide хувцаслалтыг бүрдүүлэх боломжтой.


"Гоёлын даашинз УСК"
Нэхмэл даашинз ч мөн энэ намрын must-have хувцас болсон байна. Харин хослуулах гутал нь өвдөг хүрсэн түрийтэй гутал юм.


Харцаа өргө!
Ноосон хоолойтой цамц нь цаг агаараас үл хамааран танд тухтай мэдрэмж өгөөд зогсохгүй таныг хамгийн дулаан мэдрэмж өгнө.



