Өнгөрсөн хагасайнд буюу 11 сарын 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены том ач охин Наоми Байден найз залуу Питер Нилтэйгээ Цагаан ордонд хуримаа хийлээ. Хуриманд нийт 250 зочин ирсэн бөгөөд энэ нь Цагаан ордонд болж буй 19 дэх хурим юм. Дэлхийн хамгийн алдартай эвент зохион байгуулагчдын нэг Брайан Рафанелли тэдний хуримыг зохион байгуулжээ.
Наоми нь ерөнхийлөгчийн бага хүү Хантерын охин бөгөөд “Arnold & Porter” хуулийн фермд ажилладаг. Тэрээр Жо Байдены улс төрийн карьерт ихээхэн нөлөөлсөн ба Дональд Трампын эсрэг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь гол түлхэц үзүүлсэн хүн юм.
View this post on Instagram
Харин түүний сүйт залуу Питер нь үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг “Georgetown” хуулийн төвд ажилладаг ба улс төрийн идэвхтэн нэгэн. Тэрээр “George Washington”-ы их сургуульд улс төрийн харилцаагаар суралцаж байсан бөгөөд Барак Обамаг ерөнхийлөгч байх үед Цагаан ордонд дадлага хийж, мөн Хиллари Клинтоны сонгуулийн компанит ажилд оролцож явжээ.
Шинэхэн гэрлэсэн хосууд 2018 онд дундын танилаараа дамжуулан анх танилцаж байсан бөгөөд одоо Цагаан ордны 3 давхарт Чарли нохойн хамт амьдардаг байна. Питер 2021 оны 9 сард Wyoming-д аялж явахдаа Наомид гэрлэх санал тавьжээ.
Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ “Наомиг өсөж том болон, өөрийгөө олж, гайхалтай амьдрал цогцлоож байгааг нь харах их сайхан байна. Түүнийг Питертэй гэрлэсэнд их баяртай байгаа бөгөөд гэр бүлдээ маш элгэмсгээр хүлээж авах болно. Тэдэнд инээд хөөр, хайр бялхсан, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе” гэжээ.
Сүйт бүсгүй Грейс Келлигийн алдарт хуримын даашинзнаас сэдэл авч урласан “Ralph Lauren” брэндийн тансаг загварын даашинзыг сонгон өмссөн байсан. Ralph Lauren бол жинхэнэ классик Америк стилийг дэлхийд таниулсан брэнд бөгөөд Наоми өмнө нь олон ч чухал арга хэмжээнүүдэд уг брэндийг сонгон өмсөж байсан.