CFDA гэж юу вэ?

Загвар
28
11сар
22

CFDA нь “Council of Fashion Designers of America” буюу Америк загвар зохион бүтээгчдийн зөвлөл гэсэн утгатай.
Алдарт загварын нийтлэлч Элинор Ламберт 1962 онд уг зөвлөлийг анх үүсгэн байгуулсан нь загвар зохион бүтээгчдийг илүү олны өмнө гарган Америкийн загварыг дэлхийд алдаршуулах зорилготой байжээ.

Элинор Ламберт нь тухайн үеийнхээ хамгийн шилдэг нийтлэлч байсан төдийгүй Америкийн загварыг дэлхийд таниулахад томоохон нөлөө үзүүлсэн хүн юм. Мөн Нью-Йорк хотыг загварын нийслэл болгосон гэж хэлж болно.

CFDA нь өргөжсөөр одоогийн байдлаар 500 гаруй Америкийн шилдэг эрэгтэй, эмэгтэй хувцас, аксессуарын загвар зохион бүтээгчдийг гишүүнээр элсүүлээд байна. Түүнчлэн CFDA нь загвар сонирхогчдыг дэмжих зорилгоор мэргэжлийн сургалтуудыг явуулж, төрөл бүрийн тэтгэлгүүдийг олгодог. Мөн гишүүдээсээ хандив цуглуулан сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог байна.

“CFDA Fashion awards” нь 1981 оноос хойш жил бүр зохиогдож байгаа ба тухайн жилийнхээ загварын шилдгүүдийг шалгаруулдаг нэр хүндтэй арга хэмжээ юм.

2022 оны “CFDA Fashion awards”-ын ялагчид:

Шилдэг эмэгтэй хувцас загвар зохион бүтээгч:
Khaite брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч захирал Catherine Holstein

Шилдэг эрэгтэй хувцас загвар зохион бүтээгч:
BODE брэндийн үүсгэн байгуулагч Emily Adams Bode Aujla

Шилдэг аксессуарын дизайнер:
LUAR брэндийн үүсгэн байгуулагч Raul Lopez

Шинэ гарч ирж буй загвар зохион бүтээгч:
Elena Velez

Загварын шүтээн: Lenny Kravitz

Board of Trustee’s Award (Шилдэг ололт амжилт): Virgil Abloh

Шинэ санаачилга: Ким Кардашианы SKIMS брэнд

Шилдэг стилист: Law Roach (Жүжигчин Зендаяагийн улаан хивсний ёслолын хувцаслалтыг тэр л шийддэг)

Нийгэмд эергээр нөлөөлөгч: “The House of Slay” бүлгэмийн гишүүд болох Prabal Gurung, Laura Kim, Phillip Lim, Tina Leung, Ezra William

Алдартнуудын шилдэг хувцаслалтууд: