Данийн алдарт гоёл чимэглэлийн Пандора брэнд нь Цагаан сард зориулсан шинэхэн коллекцио гаргалаа. Пандора нь Туулай жил гарч буйг тохиолдуулан туулайн дүрс бүхий гоёмсог чарм болон мөнхийн цагариг, азын бэлгэдэл, хүслийн чарм зэрэг төрөл бүрийн Цагаан сараас сэдэвлэсэн гоёлуудыг бүтээжээ.
Уг коллекцийн гол баатар “Туулай” нь урт нас, амгалан тайван байдал, болон амжилттай, баян чинээлэг байхыг билэгддэг байна. Тийм ч учраас энэ Цагаан сараар хайртай дотнын хүмүүстээ аз, ололт амжилтыг билэгдэж туулайн чармыг бэлэглээрэй.
Загварын хувьд туулайн чармыг 14 каратын рөүзголд буюу ягаан алтаар бүрсэн ба голдоо улаан болрыг шигтгэж өгсөн нь тун чамин харагдуулж байна. Үүнийгээ 18 каратын алтаар бүрсэн түгжээтэй, улаан өнгийн сүлжээс бүхий арьсан бугуйвчтай хослуулан Цагаан сарын онцгой сет болгож гаргажээ.
Зөвхөн түүнд зориулсан Пандора
Валентины баярын өдрөөр хайртыгаа баярлуулах хамгийн гайхалтай, үнэ цэнтэй бэлэг бол Пандора билээ. Пандора брэнд нь дурлалт хосууддаа зориулан хайрын бэлгэдэл болсон зүрхэн хэлбэртэй гялалзсан загваруудаас бүрдсэн шинэхэн коллекцио хүргэж байна.
Сонголт 1:
Пандора энэ удаагийн коллекциороо цоо шинэ загварын зүрхэн түгжээтэй бугуйвчийг гаргажээ. Орчин үеийн, тансаг загвартай гинжин бугуйвчиндаа та хоёрын хамгийн нандин дурсамжийг эргэн сануулах онцгой чармыг хослуулан хамтад нь бэлэглээрэй.
Сонголт 2:
Гал халуун хайрыг дүрслэх гүн улаан өнгийн зүрхэн хэлбэртэй хослолыг хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчлэхдээ сонгож болох юм.
Сонголт 3:
Хайртынхаа нэрийн эхний үсэг, ээлтэй чулуу, орд зэргээс нь сонгож зөвхөн түүнд л зориулсан гайхалтай бэлгийг Пандорагаас сонгоорой.