2023 оны Намар-Өвлийн загварын шоунууд энэ оны эхээр амжилттай болж өнгөрсөн билээ. Тэгвэл та бүхэнд дэлхийн загварын нийслэлүүд болох Милан, Парис, Нью-Йорк, Лондоны загварын тайзыг чимсэн 7 аксессуарын трендийг танилцуулъя.
Энгэрийн зүүлт
Энгэрийн гоёл зүүх нь энэ жилийн бүсгүйчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Louis Vuitton, Saint Laurent, Coperni зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн 2023 оны шоунуудаас өвөрмөц хэлбэртэй энгэрийн зүүлт болон гоёмсог ороолтын хослолыг харж болно.
Гинжин зүүлт
Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүдийн дурлах болсон аксессуаруудын нэг бол яах аргагүй хүзүүний гинж билээ. 2023 онд уг загвар нь илүү том хэмжээтэй, богино загвартай болж шинэчлэгдсэн байна. Chanel, Schiaparelli, Givenchy зэрэг томоохон брэндүүдийн загварын шоун дээр гинжтэй чокерууд зонхилж байв.
Орчин үеийн сувд
Сувд бол үеэс үед уламжлагдан ирдэг, хэзээ ч моданаас гарахгүй жинхэнэ сонгодог гоёл билээ. Тэгвэл орчин үеийн загвартай төрөл бүрийн сувдан зүүлт чимэглэлүүд нь 2023 оны Лондоны загварын 7 хоногийн хамгийн онцлох загвар байлаа. Мөн Панкийн хатан хаан Vivienne Westwood-ийн 1980-аад онд анх гаргаж байсан винтеж сувдан чокер “Gen Z” үеийнхний хамгийн хүсэмжит загвар болоод байна.