Стиль имижээ шинэчлэхэд заавал шинэ хувцас худалдаж авах шаардлагагүй. Шүүгээндээ байгаа хувцаснуудаа арай өөр байдлаар хооронд нь хослуулж styling хийгээд үзээрэй. 2023 оны Намар-Өвлийн загварын шоунуудад зонхилж байсан трендүүдийг байгаа хувцсаараа хэрхэн styling хийж болохыг үзүүлье.
1. Ferragamo улаан өнгө
Энэ хаврын тренд болж буй “Ferragamo red” буюу гал улаан өнгийг хувцасны шүүгээнээсээ олоорой. Хэрвээ тод өнгөөр хувцаслах дуртай бол Ferragamo брэндийнх шиг толгойноосоо хөл хүртэл улаан өнгөөр дагнан хувцаслаж болно. Эсвэл улаан өнгийн гутал ч юм уу цүнх байвал акцент болгон хувцаслалтдаа өнгө нэмээрэй.
2. Малгайтай цамц
Хүн бүрийн шүүгээнд байдаг пальто, малгайтай цамц, ретузыг хослуулж Miu Miu-гийн загварын тайзыг эзэгнэсэн дэгжин стилийг бүрдүүлж болно. Яг л фитнесээс гарч ирж байгаа юм шиг уг загварлаг хувцаслалт нь хаврын улиралд төгс зохицох лүүк биш гэж үү?
3. Өмд, юбканы хослол
10 жилийнхээ формын юбкан дотуур өмд өмсдөг байсан минь 2023 онд “high-fashion” загварын тренд болно гэж хэн мэдэх билээ. Fendi брэндийн загварын тайзан дээрх шиг өнгө дагнасан хослолыг туршаад үзээрэй. Хөх, саарал, хар зэрэг бараан өнгөний сонголтууд илүү орчин үеийн харагдах болно.
4. Супер том жийнс
Жийнсэн загварууд энэ жил урьд урьдынхаасаа ч илүү “It” тренд болж бүх брэндүүдийн загварын тайзыг эзэгнэсэн. Тэгвэл энэ жилийн онцлог нь илүү сул, хэлхгэр загварууд байв. Шүүгээн дэх хамгийн сул загвартай жийнсээ хэлхгэр өмсгөлтэй цамц эсвэл пиджактай хослуулан, алтлаг өнгийн аксессуар зүүж энэ хаврын дэгжин стилийг бүрдүүлээрэй.
5. Цамц давхарлах
2000-аад онд моданд орж байсан олон нимгэн цамц, футболк давхарлах тренд эргэн иржээ. Хувцасны шүүгээнд байгаа дуртай футболкоо нимгэн цамцныхаа гадуур давхарлан өмсөж доогуур нь бариу юбка эсвэл даавуун өмдтэй хослуулаарай. Энгийн чөлөөт стилиэр хувцаслах үед ч, ажил хэрэгч стиль бүрдүүлэх үед ч тохиромжтой загвар шүү.