Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Бүгд
  • Ээмэг
  • Хүзүүний зүүлт
  • Бөгж
  • Бугуйвч
  • Бугуйвчны гоёл

2023 оны Хавар-Зуны тренд болж буй загваруудын нэг бол савхи юм. Ажил хэрэгч, чөлөөт, гоёлын гээд ямар ч стилиэр хувирган өмсөх боломжтой уг загварыг хэрхэн “Styling” хийж өмсөх зөвлөгөөг хүргэе.

Савхин пиджак

1990-ээд онд моданд орж байсан савхин пиджак эргэн ирлээ. Уг гоёмсог загварыг брюкэн өмд болон торгомсог цамцтай хослуулж ажил хэрэгч уулзалтдаа өмсөж болно. Харин оройн үдэшлэгт явахдаа слип даашинзны гадуур хэлхгэр савхин хүрэм өмсөж халуухан, дэгжин дүр төрхийг бүрдүүлээрэй.

Савхин цамц

Савхин цамц бол хэзээ ч моданаас гардаггүй сонгодог загваруудын нэг билээ. Уг загварыг Stella McCartney брэндийнх шиг даавуун өмдтэй хослуулж ажил хэрэгч дүр төрхийг, харин жийнс, кеттэй хослуулж өдөр тутмын минимал стилийг бүрдүүлээрэй. Илүү эмэгтэйлэг романтик стиль бүрдүүлэхийг хүсвэл А хэлбэрийн юбка болон өндөр өсгийттэй хослуулж болох юм.

Савхин өмд

Үе үеийн загварын чиг хандлагыг тодорхойлж байсан уг загвар нь 2023 оны хавар зуны халуухан тренд болоод байна. Хэт бариу биш сул загвартай савхин өмдийг сонгож цайвар өнгийн топтой хослуулан орчин үеийн rock ’n’ roll хэв маягаар хувцаслаарай. Харин минимал стильд дурлагчдадаа савхин өмдөө 1990-ээд оных шиг цагаан майк, арьсан кеттэй хослуулахыг зөвлөе.

Савхин юбка

Урт ч бай богино ч бай савхин юбка бол энэ хавар таны шүүгээнд заавал байх ёстой загваруудын нэг шүү. Versace брэндийн 2023 оны Хавар-Зуны шоун дээр Медузагийн эмблем бүхий бүстэй мини савхин юбкыг савхин хүрэмтэй хослуулсан нь гайхалтай харагдаж байсан. Иймэрхүү мини загвартай юбкаг урт түрийтэй гуталтай хослуулж рок-шик дүр төрхийг бүрдүүлээрэй. Харин ажилдаа явахдаа өвдөг давсан урттай юбкаг сорочкон цамц, өндөр өсгийттэй хослуулж болох юм.

Савхин даашинз

Улирал солигдох үед хамгийн их өмсөгддөг загвар бол савхин даашинз юм. Гадаа сэрүүн байх үед ханцуйтай, дундаж урттай савхин даашинзыг сонгож урт түрийтэй, арьсан гуталтай хослуулаарай. Харин дулаахан өдөр бол цайвар өнгийн мини загвартай савхин даашинзыг өндөр өсгийттэй хослуулан өмсөөрэй.

Савхин хүрэм

1980-аад оны загвар бүхий том мөртэй, газар шүргэсэн урттай дэгжин савхин хүрмүүд 2023 оны загварын чиг хандлагыг тодорхойлоод байна. YSL, Bottega Venetta зэрэг томоохон брэндүүдийн загварын тайзан дээр өнгө өнгийн урт савхин хүрмүүд зонхилж байсан. Урт түрийтэй гутал эсвэл өндөр өсгийттэй хослуулж хүчирхэг, орчин үеийн дэгжин дүр төрхийг бүрдүүлээрэй.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК