[vc_row content_width=”uk-container-small” size=”uk-section-xsmall” gutter=”uk-grid-medium”][vc_column width=”1/2″][tw_heading position=”top” style=”style2″ title=”” max_width=”title_full” title_animate=”” subtitle=””]
Өнгөлөг цүнх
Тансаг зэрэглэлийн Bottega Veneta, Khaite, Jacquemus, Loewe брэндүүдийн тод улаан, үзмэн ягаан, шар өнгөтэй жижиг мөрний цүнхнүүд энэ зуны чиг хандлагыг тодорхойлоод байна. Цаг агаар дулаарч байгаа энэ үед өнгөлөг цүнхээ хар минимал даашинзтай хослуулж орчин үеийн шик дүр төрхийг бүрдүүлээрэй.
[/tw_heading][/vc_column][vc_column width=”1/2″][tw_gallery images=”24276″ layout=”justified” row_height=”450″][/vc_column][/vc_row][vc_row content_width=”uk-container-small” size=”uk-section-xsmall” gutter=”uk-grid-medium”][vc_column width=”1/2″][tw_heading position=”top” style=”style2″ title=”” max_width=”title_full” title_animate=”” subtitle=””]
“Bucket” цүнх
Сүүлийн жилүүдэд хувин шиг өвөрмөц хэлбэртэй бакет цүнхнүүд хаа сайгүй тренд болсоор байгаа. Бакет цүнхийг сонгохдоо завсрын, байгалийн өнгөтэйг нь сонговол хувцаснуудтайгаа зохицуулахад илүү амар байх болно. Тухайлбал, Valentino-гийн сүүлд гаргасан бор арьсан цүнх, Chloé-гийн классик шаргал өнгөтэй бакет цүнхнүүд бол хэзээ ч моданаас гарахгүй жинхэнэ классик загварууд юм.
[/tw_heading][/vc_column][vc_column width=”1/2″][tw_gallery images=”24265″ layout=”justified” row_height=”450″][/vc_column][/vc_row][vc_row content_width=”uk-container-small” size=”uk-section-xsmall” gutter=”uk-grid-medium”][vc_column][tw_heading position=”top” style=”style2″ title=”” max_width=”title_full” title_animate=”” subtitle=””]
Жийнсэн цүнх
2000-аад оны алдартай жийнсэн цүнхний тренд энэ зун эргэн ирж загварын тайзан дээр ч, гудамжинд ч түгээмэл харагдах болсон. Уг загварыг хувцастайгаа хослуулах тийм ч хэцүү биш. Чөлөөт, спортлог хувцас, ажил хэрэгч зуны хослол гээд л бүхий л загвартай гайхалтай зохицох болно.
[/tw_heading][tw_gallery images=”24269,24267,24266,24268″ layout=”justified” row_height=”450″][/vc_column][/vc_row][vc_row content_width=”uk-container-small” size=”uk-section-xsmall” gutter=”uk-grid-medium”][vc_column][tw_heading position=”top” style=”style2″ title=”” max_width=”title_full” title_animate=”” subtitle=””]
Багтаамжтай цүнх
Цүнхэндээ амьдралаа багтааж авч явах дуртай хүмүүст зориулсан “slouchy tote” цүнхнүүд энэ зуны бас нэгэн тренд болж байна. Иймэрхүү загварын цүнхийг сонгохдоо чанартай, тансаг материалтайг нь сонгох хэрэгтэй. Цүнхний зах зээлийг байлдан дагуулаад буй The Row, Loewe, Toteme, Khaite брэндүүдийн цайвар өнгийн загварлаг арьсан цүнхнүүдээс сонирхоод үзээрэй.
[/tw_heading][tw_gallery images=”24272,24271″ layout=”justified” row_height=”450″][/vc_column][/vc_row][vc_row content_width=”uk-container-small” size=”uk-section-xsmall” gutter=”uk-grid-medium”][vc_column][tw_heading position=”top” style=”style2″ title=”” max_width=”title_full” title_animate=”” subtitle=””]
Гялалзсан цүнх
Хэрвээ та шинэ тренд туршихаас айдаггүй, зоригтой хувцаслах дуртай нэгэн бол Paco Rabanne, JW Anderson брэндийн гоёмсог загвартай гялалзсан цүнхнүүдээс сонгоорой. Гялтгар шигтгээтэй, дэгжин загвартай цүнх таны хувцаслалтыг илүү сонирхолтой харагдуулах болно.
[/tw_heading][tw_gallery images=”24270,24277″ layout=”justified” row_height=”450″][/vc_column][/vc_row][vc_row content_width=”uk-container-small” size=”uk-section-xsmall” gutter=”uk-grid-medium”][vc_column width=”1/2″][tw_heading position=”top” style=”style2″ title=”” max_width=”title_full” title_animate=”” subtitle=””]
90-ээд оны мөрний цүнх
90-ээд онд моданд орж байсан жижиг хэмжээтэй мөрний цүнхнүүд сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дуртай загвар болоод байгаа билээ. Gucci, Valentino, Saint Laurent брэндүүд завсрын өнгө давамгайлсан сонгодог загваруудыг гаргасан бол Jacquemus брэнд илүү шинэлэг, орчин үеийн принттэй загваруудыг урлажээ.
[/tw_heading][/vc_column][vc_column width=”1/2″][tw_gallery images=”24273″ layout=”justified” row_height=”450″][/vc_column][/vc_row][vc_row content_width=”uk-container-small” size=”uk-section-xsmall” gutter=”uk-grid-medium”][vc_column][tw_heading position=”top” style=”style2″ title=”” max_width=”title_full” title_animate=”” subtitle=””]
Сүрлэн цүнх
Амралт зугаалга, далайн эргийг санагдуулдаг сүрлэн цүнхнүүд энэ зуны хамгийн хүсэмжит аксессуаруудын нэг болж байна. Энэ жилийн хувьд сүрлэн цүнх нь илүү ажил хэрэгч, орчин үеийн загвартай болж өөрчлөгджээ. Bottega Veneta, Loewe брэндүүдийн савхин бариултай, гоёмсог хэлбэртэй загваруудаас сонгоорой.
[/tw_heading][tw_gallery images=”24275,24274″ layout=”justified” row_height=”450″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][tw_product_carousel product_title=”Санал болгох бүтээгдэхүүн” cats=”most-best,bag” count=”5″ items=”5″ margin=”15″ autoplay=”true” autoplay-timeout=”5000″][/vc_column][/vc_row]