Италийн алдарт тансаг зэрэглэлийн Gucci брэнд нь 2024 cruise коллекцио анх удаа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод танилцуулж, загварын шоугаа амжилттай хийлээ.
Gucci брэнд нь 25 жилийн өмнө Сөүлд анхны дэлгүүрээ нээж байсан бол ийнхүү Солонгос дахь анхны загварын шоугаа түүхийн дурсгалт газар болох “Кёнбоккун” хааны ордонд хийжээ.
Марго хэлэхдээ “Энэ киноны гол дүрийг авч, мөн продюсероор ажиллаж байгаа нь миний хувьд их нэр хүндтэй хэрэг юм. Энэ киног дэлхий даяарх үзэгчдэдээ, ялангуяа хүүхдүүдэд эерэг нөлөөллийг үзүүлнэ гэж найдаж байна” гэжээ. Мөн тэрээр ахиад л нэг эрэгтэй гол дүрийн эхнэр эсвэл найз охины дүрийг бүтээхийг хүсээгүй талаараа хэлсэн байна.
Түүнчлэн алдартай поп од, дуучин Dua Lipa уг кинонд лусын гүнж Барбины дүрийг бүтээсэн бөгөөд “Dance the Night” хэмээх киноны дууг дуулжээ.
Тус кинонд ганцхан Барби гардаггүй бөгөөд Барбины ертөнц нь олон төрлийн Барби, Кенүүдтэйгээрээ онцлог. Бусад дүрүүдэд Марготой адилхан гэгддэг Sex Education цувралаараа танигдсан жүжигчин Emma Mackey, Kate McKinnon, America Ferrera, Simu Liu, Will Ferrell, Hari Nef, Issa Rae, Michael Cera зэрэг олон алдартай жүжигчид тоглосон байна.