Өмнө нь бид 2023 оны зуны голлох загварын трендүүдийг танилцуулсан бол энэ удаад хараахан гол тренд болж амжаагүй ч энд тэнд түгээмэл ажиглагдах болсон микро трендүүдийг танилцуулах гэж байна.
Энэ зун бүсгүйчүүдийн дурлаад байгаа нэгэн загвар бол товчтой хантааз юм. Ажил хэрэгч, өдөр тутмын болон чөлөөт гээд ямар ч хувцаслалтад зохицдогоороо онцлогтой. Дангаар нь эсвэл бариу майк дотуур нь өмсөөд өргөн даавуун өмдтэй хослуулж өмсвөл тун дэгжин харагдана.
Adidas Samba-д дурлагсад байна уу?
Таны дараагийн дурлах хараахан тренд болж амжаагүй загвар бол Onitsuka Tiger брэндийн шар өнгийн “Mexico 66” загвар юм. Хуучны ретро хэв маягийг хөл бөмбөгийн шипитэй хослуулсан уг загвар нь дараагийн томоохон тренд болох нь гарцаагүй.
Сүүлийн үед түгээмэл ажиглагдах болсон нэгэн микро тренд бол лусын дагина, далайн амьтдаас санаа авсан хувцас, аксессуарууд юм. Сонирхолтой биш гэж үү?
Бариу корсеттой, доор бэлхүүстэй, дэрвэгэр хормойтой даашинзнууд энэ зуны бас нэгэн тренд болоод байна. Хуучны хэв маягийг орчин үетэй хослуулсан уг шинэлэг силиуэттэй загварыг заавал туршиж үзээрэй.
Цэцгэн принттэй загварыг үеэ өнгөрөөсөн гэж бодсон уу? Тэгвэл 2023 оны зун цэцгийг томруулдаг шилээр харж байгаа мэт өвөрмөц принттэй загварууд бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байна.
Балетын гутлаас санаа авсан загварууд эргэн ирлээ. Ялангуяа гэрэлтдэг торон материалтай, намхан балерина загварын гутлууд энэ зуны микро тренд болж байна.
Спорт загварын шилнүүд эргэн ирнэ гэж хэн мэдэх билээ. Эв хавгүй ч гэмээр өвөрмөц хэлбэртэй уг шилнүүд энэ зуны хүсэмжит загвар болоод байна..