Уруулаа будаагүй эсвэл өнгөлөөгүй байхад хэчнээн чамин хувцасласан ч төгс харагддаггүй. Тиймдээ ч уруулын будаг бол нүүр будалтын хамгийн чухал элемент. Төгс уруулын будалтыг хийхэд хэд хэдэн төрлийн аргачлалыг эзэмшихэд хангалттай. Тод улаан өнгийн уруулын будаг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг бол бургунди улаан нь нууцлаг төрхийг бий болгодог.
Бүсгүйчүүд бид уруулаа тодотгон будах хором мөч бүрт дурладаг. Бид танд уруулын будаг сонгохоос эхлээд будалтын бүхий л аргачлал, зөвлөмжийг хүргэж байна.
БҮХ ТӨРЛИЙН АРЬСНЫ ӨНГӨНД ТОХИРОХ УРУУЛЫН БУДАГ
Цэнхэр эсвэл хүрэн улаан өнгийн судлууд хүйтэн, ногоон судлууд дулаан өнгийг илтгэдэг.
Хэрвээ танд хүйтэн тохирох бол: Завсрын өнгө, ягаан, цангис жимсний хүрэн улаан, дарсны улаан өнгө танд гайхалтай зохицно.
Хэрвээ танд дулаан тохирох бол: цайвар ягаан, бэйж, мөнгөлөг тонтой өнгийг туршаад үзээрэй!
Уруулын будгийн материал бүр адилхан гэж боддог уу? Уруулын будгийн өнгөнөөс эхлээд бүтэц, материалын хувьд ч өөр байдаг.
Сатин: Цайвар, торгомсог бүтэцтэй сатин уруулын будгийг сонгоорой
Гэрэлтсэн өнгө: Натурал төрхөө тодотгохыг хүссэн хэн бүхэнд зориулсан уруулын будаг. Натурал өнгөтэй тул давхарлаж будвал илүү хүчтэй харагдана.
Матт: Хэрвээ та уруулаа гялалзсан харагдуулахыг хүсэхгүй байгаа бол танд матт уруулын будаг яг тохирно. Энэ төрлийн уруулын будаг ихэвчлэн гүн өнгөтэй, эдэлгээ удаантай, хуурай бүтэцтэй байдаг.
Байгалийн гаралтай өнгөлөгч: Хамгийн түгээмэл хэрэглэгддэг натурал өнгөлөгч нь ихэвчлэн тосон бүтэцтэй байдаг ба нүүрээ будаагүй үед ч царайг гэрэлтүүлж харагдуулдаг.
Металлик хэрнээ илүү гялалзсан: Таны онцгой өдрүүдэд зориулсан металл, мөнгөлөг бүтэцтэй уруулын будаг. Яг л цасан ширхэг таны уруул дээр буусан мэт төгс төрхийг бүтээхэд тусална.
БҮСГҮЙ ТАНД ТААЛАГДАХ УРУУЛЫН БУДГУУД
Color Riche Classic Satin Lipstick: Натурал төрхөөрөө гайхуулах цаг. Олон төрлийн пигмент агуулсан Color Riche Classic Satin уруулын будганд омега 3, Е витамин, арган тос орсон тул таны уруулыг тэжээлээр хангана. Ямар ч үед, бүх төрлийн хувцаслалтад тохирох өнгийн уруулын будаг байх болно.
Color Riche Matte Lipstick: Уруулын арьсыг хуурайшуулахгүйгээр гэрэлтүүлэх уруулын будаг хайж байна уу? Color Riche Matte уруулын будаг нь Camellia, Jojoba тос, нэмэлтээр чийгшүүлэх үйлчилгээтэй бальзамыг найрлагандаа багтаасан. 16 төрлийн өнгөнөөс сонголтоо хийгээрэй!
Infallible 24HR 2-Step Lipstick: Хоол идэхэд, ус уухад уруулын будаг арилах мэдрэмж хамгийн онцгүй. Бидний санал болгож буй уг уруулын будаг нь өнгөө 24 цагийн турш хадгалж, тав тухыг танд мэдрүүлнэ. Хоёр алхамт супер пигментээс бүрдсэн уг уруулын будаг нь тод, өндөр чанар бүхий өнгийг гаргадаг. Мөн өнгийг хадгалах, чийгшүүлэх үйлчилгээтэй бальзам орсноороо онцлог.
УРУУЛЫН БУДАГ БУДАХ ЗӨВЛӨМЖ
Уруулын будгаа төгс будаж сурахад байнгын дадлага чухал. Бид та бүхэндээ уруулын будгаа зөв будаж сурах хэд хэдэн зөвлөмж, арга залийг танилцуулж байна.
Уруулаа будахаас өмнөх бэлтгэл: Уруулын будгаа түрхэхээс өмнө заавал чийгшүүлж, арчилж байгаарай! Үхэжсэн арьсаа чийгтэй алчуураар гуужуулж дадах нь уруулын будаг жигд өнгөөр гарахад тусалдаг.
Уруулын будгийн багс: Матт болон гүн өнгийн уруулын будгийг багсаар түрхээд үз! /Уруулын будгийн өнгийг жигдхэн гаргана/ Багсаараа уруулыг хүрээлж, дараа нь дотор хэсгийг будаарай.
Concealer буюу өө дарагчийг ашигла: Хэрвээ та уруулын будгаа илүү гаргаж, замбараагүй будчихсан уу? Бүү сандар! Уруулын багс ашиглан Concealer-оор өө сэвийг нь дараарай!
Хурууны өндгөө ашигла! Хурууны өндгөөрөө уруулаа будах нь үүдэн шүдэнд уруулын будаг тогтохоос, уруулын дотор хэсгийг будахаас сэргийлсэн шалгарсан арга юм.
Төгсгөл хэсэгт: Уруулаа будсаны дараа сальфетикаар хөнгөн товшиж, өнгийг шингээн авч, багсаар бага зэргийн будалт нэмж хийгээрэй. Төгс цэвэрхэн, будалттай харагдах болно.
Хөвөн ашигла! Илүү гаргаж, будсан будалтыг өө дарагчаар засахаас гадна хөвөнд мицелляр ус болон будаг арилгагч шингээн засаж болно.
УРУУЛЫН БУДАГТАЙГАА ХОСЛУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН
Уруулын будгийг заавал дангаар нь хэрэглэх албагүй. Өөр бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй будалтыг хийж чадна.
Бальзам: Уруул хуурайшаад байна уу? Уруулаа будахаас өмнө чийгшүүлэгч бальзам түрхэж, будагны гаралтыг илүү тод болгох боломжтой.
Уруул хүрээлэгч: Уг бүтээгдэхүүн нь илүү гаргаж будахаас, зөөлөн өнцөг үүсгэх, уруулыг том харагдуулах гэх мэт олон давуу талтай. Уруулын будагтайгаа ижил өнгийг сонгох, эсвэл өнгөгүй хүрээлэгч ашигласан ч болно. Color Riche Classic уруул хүрээлэгчийг туршаад үзээрэй.
Гялалзуулагч: Уруулын будгаа түрхсэний дараа дээрээс нь гялалзуулагч түрхээд үзээрэй. Гялалзаад, гэрэлтээд л ирнэ.
УРУУЛЫН БУДГАА АРИЛГАХ ЗААВАР
Өдрийн төгсгөлд уруулын будгаа сайтар арилгахын тулд гуужуулагч, хөөсрүүлэгч, угаах гэх мэт олон үйлдлийг дахин дахин давтах хэрэгтэй болдог. Үүний оронд Age Perfect Gentle нүдний будаг, уруулын будаг арилгагч хэрэглээд үз. Өдрийн турш үлдсэн тод будалтыг арилгах тосон бүтэцтэй. Будаг арилгагчийг хүчтэй сэгсэрч, хөвөнд шингээж арчиж хэрэглээрэй.